Wednesday, July 1, 2026

Сургуулилалт хийж байсан ОБЕГ-ын нисдэг тэрэг буухдаа осолджээ

Date:

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа орчимд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын сургуулилалтын “Кабри” загварын нисдэг тэрэг унаж, осолджээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Онцгой байдлын ерөнхий газрын сургуулилалтын “Кабри G-2″ загварын нисдэг тэрэг сургалтын үеэр осолдсон. Ганц нисгэгчтэй нисдэг тэрэг газардах явцдаа осолдсон байна. Нисгэгчийн биеийн байдал хэвийн. Түүнийг эмнэлгийн үзлэгт оруулсан. Холбогдох мэргэжлийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор хэмжилт хийж, шалгаж байна” гэв.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр нисдэг тэрэг осолдсон тухай дуудлага мэдээллийн дагуу ИНЕГ-аас шалгалтын баг гарч газар дээр нь ажилласан гэжээ.

Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төслийн хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шинээр бэлтгэгдэх нисгэгч бүрэлдэхүүний анхан шатны сургалтын нислэгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд эхлүүлсэн. Уг сургалтын нислэгийг “Cabri G-2”  нисдэг тэргээр үйлдэж байгаа юм.

Тус сургалт, дадлагад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бүгд Найрамдах Франц улсын Иргэний аюулгүй байдлын газрын сургагч багш нар оролцдог байна. Энэхүү сургалт нь нисдэг тэргээр аврах ажиллагаа гүйцэтгэх бэлтгэлийг хангах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагчийн багийг бэлтгэх зорилготой гэдгийг албаныхан мэдээлсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...