Saturday, August 22, 2026

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ

Date:

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хэлэлцлээ.

Прокурорын бичсэн эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байгаа тул танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Хэргийн талаар тодруулбал, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...