Wednesday, July 8, 2026

Яармаг-Хархорин чиглэлд дүүжин зам тавина

Date:

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр байгуулж “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг эхлүүлж, 2 дугаар шугам болох Яармаг дахь Шинэ хотын захиргаанаас “Хархорин” захын автобусны буудал хүртэлх 4,2 км дүүжин замыг 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Төслийг хэрэгжүүлснээр 2024 онд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлнэ гэж тооцоолжээ.

Үүнтэй холбоотой Наадамчдын өргөн чөлөөг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох “Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор – Хар хорин автобусны буудал” чиглэлийн дагуу 2 буудал бий болж бизнесийн таатай орчин бүрдэх аж. Энэ бол нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг. Тус хорооноос Улаанбаатар хотыг олон төвт хот болгон хөгжүүлэх, нийтийн тээвэрт олон төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх бодлого баримталж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 07-р сарын...

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...