Saturday, November 23, 2024

Л.Оюун-Эрдэнэ: Манай Засгийн газар эс үйлдэл хийхийг хүсээгүй тул Үндсэн хуультай холбоотой асуудлыг өргөн барьж байгаа

Date:

-Өөрсөд дээрээ гал аваад ч болтугай Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдээд явах нь зөв

Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан уг төсөлдөө олон нийтээс санал авч эхлээд буй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төслийг УИХ-аас чиглэл болгосны дагуу боловсруулжээ. Уг чиглэлд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх УИХ-ын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, УИХ-ын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлах гэсэн хоёр гол өөрчлөлтийг онцлон заасан юм. Энэ дагуу УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог 50:50 гэсэн харьцаатайгаар тогтоох зохицуулалт Засгийн газраас өргөн барьсан төсөлд тусжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний эрхийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн талаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

-Үндсэн хуулийг яагаад дахин дахин өөрчлөөд байна вэ гэж байна. Миний өнцөг гэвэл болохгүй бол хэдэн ч удаа өөрчилж болно гэж боддог. Яагаад гэвэл бидний хувьд болохгүй байгааг нь 30 жил мэдчихээд тэгээд дараа үедээ ийм зовлон хүлээлгэж өгөх утгагүй гэж боддог. Дараа дараагийн Ерөнхий сайдууд надаас хамаагүй илүү азтай байгаасай гэж мөрөөддөг. Шинэ мянганы залуучууддаа хуучин мянганыхан хариуцлагатайгаар гоё нийгмийг өвлүүлэн үлдээх юм сан гэж боддог. Тэгэхээр энэ тохиолдолд бид ярилцах ёстой. Мэдээж хуулийнхаа дагуу явах ёстой. Тэгээд болохгүй зүйл байвал гал аваад ч болтугай засах ёстой гэж би хувьдаа боддог хүн.

Үндсэн хууль тогтоож байсан тухайн цаг үе тийм ч мэдээлэлтэй үе биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин энэ үед бид яагаад болохгүй байгаа заалтыг хараад амьдралаараа хохирч байх ёстой гэж. Яагаад нийслэлийн тухай нэг заалтаас болж цаашдаа 30 жил түгжрэх ёстой гэж. Өнөөдөр байгаа 76 мажоритар тогтолцоо бол зөвхөн нутаг дэвсгэрийг төлөөлж байгаа төлөөлөл. Тиймээс Баянзүрх дүүрэгт зам баригдах нь нийслэлд зам баригдахаас хамаагүй илүү, Х.Булгантуяа сайдын хувьд. Хэчнээн прогрессив байх гэж хичээсэн ч яагаад гэхээр тойрог дээр амь нас нь байгаа учраас. Манай Х.Нямбаатар сайдад Сонгинохайрханд зам баригдах нь огт замгүй байгаа Хан-Уулд зам барих уу үгүй юу гэдэг асуудал тавьбал Сонгинохайрхандаа барих нь зүйтэй гэж л үзнэ. Яагаад гэвэл өөрийнх нь тойрог учраас. Энэ бол өөрөө гишүүдийг асуудлыг хэсэгчилж харах зүйл рүү оруулчихаж байгаа юм.

Энэ удаа ярьж байгаа нь 10 жилийн дараа хийх өөрчлөлтийн суурь ч байж магадгүй.

Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг гишүүд үндэсний хэмжээнд харах шаардлагагүй. Яагаад гэвэл тухайн тойрог дээрээ байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэхээс биш үндэсний хэмжээний тогтолцоо хамаатай биш болчихож байгаа. Яагаад 76-г нэмье гэж байгаа вэ гэвэл нийгмийн сегментийг төлөөлдөг хэсгийг үндэсний хэмжээнд оруулж ирье, мандатын тоог хоёр дахин нэмэгдүүлье гэсэн үг. Энэ тохиолдолд нутаг дэвсгэрийг төлөөдөг 50 хувь дээр иргэний нийгэм болон бусад байгууллаггуудыг төлөөлдөг 50 хувь нэмэгдэнэ гэсэн үг. Улс төрийн намын хувьд нийт иргэдийн хувьд, үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд юу бодож байгааг тооцож санал авахаас аргагүй болно. Тэдний төлөөллийг нэмэгдүүлэхээс өөр гарцгүй болно. Малчдын асуудал бол орон нутгийн биш улсын хэмжээний асуудал гэж үзэхээс өөр аргагүй болно. Энэ агуулгаараа зөв юм.

Энэ өөрчлөлт хийгдэх үгүй сонин биш. Нийгэм ойлгох тэнцвэр хангагдсан үед өөрчлөлт хийгдэнэ. Энэ удаа ярьж байгаа нь 10 жилийн дараа хийх өөрчлөлтийн суурь ч байж магадгүй. Зөв нь бол ойлгомжтой. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг учир эсэргүүцвэл хийгдэхгүй. Хүлээн зөвшөөрвөл аяндаа хийгдэнэ. Манай Засгийн газар эс үйлдэл хийхийг хүсээгүй тул Үндсэн хуультай холбоотой асуудлыг өргөн барьж байгаа. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр яригдсан сэдвүүдийн нэг. Харамсалтай нь тухайн үед уначихсан. Тэрийг унасан юм чинь гээд мартаад 30 жил явах уу, ард байгаа залуучууддаа асуудал үлдээх үү, эсвэл гал аваад ч бай энэ асуудлыг шийдээд явах уу? Миний хувьд шийдээд явах нь зөв гэж үзэж байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...