Saturday, July 26, 2025

Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж байна

Date:

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ, ШШГЕГ, “Монгол шуудан” ХК, Боловсролын зээлийн сан, “Барилгын хөгжлийн төв”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулав.

Боловсролын зээлийн сангаас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 389 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад...

Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалт хийж эхэлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих”...

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

-Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын...

Иргэдийг залилсаар яваа Д.Ангар, Д.Чинзориг нарт хууль үйлчилдэг үү

Д.Ангар хэмээх нөхөр Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга,...