Tuesday, February 17, 2026

Дорнодын Халхгал, Матад сумдын нутагт хээрийн түймэр гарчээ

Date:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэх газар 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ны 11:30 минутын үед гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад сумын нутагт орж ирсэн мэдээг 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ны шөнө 00:00 цагт Дорнод аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа хэдий ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан салхины хурд секундэд 12-19 метр хүрч ширүүсэн, салхины чиг өөрчлөгдөж байгаагаас галын тархац их болж, хүчтэй салхины улмаас байгалийн аюултай үзэгдэлийн хэмжээнд хүрчээ. Дорнод аймгийн нийт нутгаар салхи их төлөв баруунаас секундэд 12-19 метр хүрч ширүүсэж байгаа юм байна.

Гал нтраах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид замд гарч, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг /МИ-171/-ээр түймрийн голомт руу нисэхээр бэлдэж байгаа аж.

Тал хээрийн түймрийн улмаас 3 айл өрх орон гэргүй болж, тодорхой тооны мал амьтад хашаатайгаа шатаж гамшгийн хэмжээнд хүрчээ. Түймрийг унтраахаар Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ-ын ажилтан албан хаагчид болон тухайн сумын иргэд дайчлагдан нийт 250 гаруй хүн ажиллаж байна. Эдгээр ажиллаж буй хүмүүст яаралтай хоол хүнс болон ариун цэврийн тусламж шаардлагатай болоод байгаа тул Дорнод аймгийн Онцгой комиссын 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хурлаас шийдвэр гарч улаан загалмайн хороон дээр хүмүүнлэгийн тусламжийг төвлөрүүлж ажиллах шийдвэр гаргажээ. Иймд худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллага болон ард иргэдийг нэгдэн ажиллахыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Оюун сэтгэлгээний шинэ тив нээгч “Өвгөн дэнлүү”

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаагийн...

Баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ хуримтлалыг өсгөх хэлцэл

-Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ хүртээх дээр...

Хилийн зурваст цэцэглэсэн “хил хязгааргүй” будилаан

Хилийн зурвас ашиг сонирхлын бүс биш Улсын хилийн зурвас газартай...

Д.Цэрэнтогтох аваргын зээ хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох дээд зиндаанд дэвшсэний найраа хийжээ

Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү, Монгол Улсын...