Friday, January 30, 2026

“Tour of Thailand 2023” тэмцээн монгол дугуйчдын ялалтаар өндөрлөлөө

Date:

Дөрөвдүгээр сарын 01-нд эхэлсэн Тайландын олон улсын олон өдрийн тэмцээн зургаан өдөр үргэлжилж нийлбэр дүнгээр 1-р байрт “Roojai” Тайландын мэргэжлийн баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр , 2-р байрт “Terengganu” Малайзын мэргэжлийн баг, Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц нар орж Монголын дугуйн спортын түүхэнд цоо шинэ хуудсыг нээн UCI 2.1 ангиллын тэмцээнд анх удаа Монголын хоёр тамирчин дараалан шилдэг байруудыг эзэллээ.

2021 оны “Tour of Thailand” тэмцээнд ОУХМ С.Жамбалжамц түрүүлж шинэ хуудсыг нээж байсан бол өнөөдөр тэр амжилтаа бататгахын зэрэгцээ эхний шагналт хоёр байрыг Монголын дугуйчид эзлэж буй нь манай дугуйчид мэргэжлийн түвшинд өрсөлдөх чадвартай болсоноо батлан харууллаа.

Ийнхүү тэмцээний аварга ОУХМ Б.Тэгшбаяр UCI 139 оноо, ОУХМ С.Жамбалжамц UCI 85 оноо авч Монголын багийн Олимпийн эрх авах оноо болон байр өсөн дэвшилээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн анхдугаар хуралдаан болж байна

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах...

Давос дэлхийн тайз болсон нь

Давосын тэнгэр цэлмэг, бүртийх ч үүлгүй тунгалаг байна. Харин...

А.Баяр: Гал, газ, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулна

-ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРЛЫГ...

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн...