Monday, April 7, 2025

Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоог чухалчилна

Date:

“Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан авах Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
“Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэрийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Боомтын сэргэлтийн зургаан бодлогын дэд зорилтыг дэвшүүлж, эдийн засгийг богино хугацаанд сэргээх мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоог чухалчлах, хувь нэмрийг тодотгох, төр шинжлэх ухаан-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурласан гарц шийдлийг тодорхойлох зорилготой юм.

Тухайлбал, Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд шинэ бүтээгдэхүүний технологи, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг баяжуулах, боловсруулах технологи бий болгох, байгалийн хийн хоолой барих бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн, хангамжийг сайжруулах төслүүдийн технологи, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах чиглэлээр дотоодын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдээр гүйцэтгүүлэх боломжтой ажлын жагсаалт гаргаж танилцуулахыг даалгажээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...