Thursday, November 21, 2024

Нэг чиглэлийн урсгал дэлхийн хотуудын жишиг

Date:

Түгжрэлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд бүгд л эсэргүүцэлтэй тулгарч байсан. Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус явуулдаг болгоход эсэргүүцэж л байсан. Дугаарын хязгаарлалтыг бас эсэргүүцэж, бүр улс төржүүлж ч байсан. Баруун, зүүн Дөрвөн замын хоорондох гол уулзваруудаар зүүн эргэхийг хориглох шийдвэрийг эсэргүүцсээр байгаад болиулсан гэх мэт олон жишээ бий. Замын хөдөлгөөний гол эргэлтийг боомилж, түгжрэл үүсгэдэг уулзваруудыг нэг чиглэлийн урсгалтай тойрог болгож зохицуулах туршилтыг мөн л эсэргүүцэж байна. Эсэргүүцэхэд учир бий. Нэг хотхоныхны, хэдхэн орон сууцныхны эрх ашиг 1.5 сая  хүн амтай хотын оршин суугчдын нийтийн эрх ашгаас дээгүүр байх ёстой гэж үзэж байгаа нь харамсалтай.

Аливаа хот ямар нэгэн шийдвэр гаргахдаа нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Олонхийн эрх ашигт нийцэж байвал тэр шийдвэр, дүрэм, журам хэрэгжиж мөрдөгддөг. Авто замын зарим уулзварыг нэг чиглэлийн урсгалтай тойргийн хөдөлгөөнд оруулж, түгжрэлийг бууруулах туршилт хийж байгаа нь үүний л нэг илрэл. Манайд л анх удаа ингэж туршиж байгаагаас биш олон улсад бол аль хэдийнэ жишиг болоод тогтчихсон, авто замын хөдөлгөөнийх нь нэг салшгүй хэсэг, зайлшгүй зохицуулалт нь болж хэвшсэн зүйл. АНУ-ын том хотуудад one way буюу нэг урсгалтай зам олон. Замын хөдөлгөөнийг нэг чиглэлийн урсгалтай болгохын давуу талууд олон бий. Тухайлбал, эсрэг урсгалын урдуур хөндлөн гардаг эргэлтийг хориглоно. Явган зорчигч зөвхөн нэг чиглэлийг хардаг учраас зам тээврийн ослыг бууруулдаг. Зам өргөсгөх боломжгүй, шигүү суурьшсан дүүргүүдийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлдэг. Тиймээс Европын хотууд авто замын хөдөлгөөнд энэхүү жишгийг нэвтрүүлдэг байна.

ОХУ-ын нийслэл тэг зогсолт хийдэг замын түгжрэлээрээ Европт алдартай. Харин одоо Москвагийн  замын хөдөлгөөний хэв маяг өөрчлөгдөж байгаа аж.  Москва хотыг XX зууны эхээр дахин  төлөвлөхдөө 1000 хүнд  60 машин ногдохоор авто замын сүлжээг зураглажээ. Харин одоо мянган хүнд 450 гаруй автомашин ногддог бөгөөд гудамж, замын сүлжээг өргөтгөх боломжгүй. Тиймээс хөдөлгөөний логистикийг өөрчлөх зохицуулалт хийсэн нь үр дүнтэй шийдэл болжээ. Ихэнх гудамжны авто замууд хоёр эгнээтэй, парк зогсоол хомс.  Жолооч нар түр зогсохыг хориглох тэмдгийг үл тоомсорлон нэг эгнээг эзлэн машинаа тавьдаг. Ингээд үлдсэн үлдсэн ганц эгнээний урсгал давхцан түгжрэл үүсэх шалтгаан болдог байна. Тиймээс авто замуудыг нэг чиглэлтэй болгон оновчтой зохицуулснаар оргил ачааллын үед ч түгжрэл үүсэхээ больжээ.

Нэг чиглэлийн авто зам нь түгжрэлийг бууруулахаас гадна хөдөлгөөнийг жигдрүүлдэг. Үүний бодит жишээ бол Энэтхэгийн Бангалор хот. Тус хот баруун эсвэл зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлан хөндлөн огтлолцсон нэг чиглэлтэй уулзварын  гэрлэн дохионы систем нэвтрүүлснээр замын түгжрэлийг бууруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...