Saturday, November 23, 2024

“Дагина” балет ДБЭТ-ын тайзнаа амилна

Date:

ДБЭТ-ын тайзнаа 12 жилийн дараа цоо шинэ үндэсний сонгодог балет тавигдах гэж байна. “Дагина” нэртэй энэхүү балетын хөгжмийг Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайван бичжээ. Балетмейстерээр нь ДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА Г.Батчимэг, удирдаачаар нь МУСТА Ц.Гансүх, ерөнхий зураачаар нь МУСТА Ц.Ганзориг, МУСТА Д.Батнасан нар ажиллаж байгаа аж. Буриад зоны уг гарвалийн домог түүхээс сэдэвлэн бичсэн “Дагина” балет ирэх зургадугаар сарын 3,4-нд нээлтээ хийж, бүтэн жилийн турш ДБЭТ-ын тайзнаа тавигдах юм байна. Буриадууд гоо бүсгүйг дангина гэж нэрлэдэг бөгөөд энэ нь монгол хэлний тайлбар тольд тэнгэрийн дагина гэсэн утгаар бий. Тиймээс хөгжмийн зохиолч балетаа анх “Дангина” гэж нэрлэж байсан ч нийтэд ойлгомжтой болгох үүднээс “Дагина” гэж өөрчилжээ.

ДБЭТ-ын тайзнаа 1990 оноос хойш Х.Билэгжаргалын “Бөртэ чоно”, Ц.Нацагдоржийн “Гүюг хаан”, А.Батдэлгэрийн “Арванхоёр жил”, Б.Шаравын “Зуурдын орон”, С.Соронзонболдын “Их домог”, А.Батдэлгэрийн “Гэсэр Номун хан”, “Тэнгэрийн ташуур” гэсэн долоон бүтээл тавигджээ. 2011 оноос шинэ балет тавигдаагүй байгаа тул “Дагина” балетын сураг ажиг сонгодог урлагийн ертөнцөд нэгэн гэгээн чимээ болж байна.  

“Дангина” балет ДБЭТ-ын энэ жилийн төлөвлөгөөнд багтан, бэлтгэл сургуулилалт нь эхэлснээс хойш хөгжим судлаачдын анхаарлыг татаж, уран сайхны удирдагч, хөгжим судлаач С.Энхбулаг, доктор Д.Ариунаа, Д.Энхцэцэг нар шүүмж, тэмдэглэл ч бичжээ.

Доктор Д.Ариунаа, Д.Энхцэцэг нар “Дагина” балетын тухай “Энэ балетын хөгжмийн аялгууг тусгайлан авч судлууштай санагдаж буй. Учир нь энд сонгодог балетын уламжлалт хөгжмийн илэрхийллийг дуурьслын шинэ хэлбэрээр “уянгын дуулалтай” хэмээн тодорхойлж болохуйц гаргахыг эрмэлзсэн. Тойрон бүжиг, цэргүүдийн бүжиг зэрэг олны үзэгдлүүд, гоцлол бүжгийн номерууд орсон зэрэг нь хэрэв энэхүү бүтээлийг бүжгийн дэгээр амилуулбал өдий зэрэгт хүрсэн Монголын балетын урлагийн хөгжилд түлхэц болохуйц ач холбогдолтой, нямбай бүтээл болжээ гэж үзэж байна” хэмээн үнэлжээ. Уянгын дуулалтай балет гэдгийн хувьд хөгжмийн зохиолч өөрөө сайн дуучин, мөн дууны олон сайхан аялгуу зохиосон туршлагатай холбон авч үзэж болох талтай гэсэн байна.

Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайваны хувьд 500 гаруй мэргэжлийн болон нийтийн дуу зохиосон, магтуу, оратори зэрэг дуулаачийн томоохон бүтээлүүд бичсэн туршлагатай хөгжмийн зохиолч. Мөн тэрбээр “Мойлхон”, “Дангина” зэрэг уран сайхны найман киноны  хөгжмийг зохиосон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...