Saturday, November 23, 2024

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр үүссэн олон асуудал Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёртой холбоотой

Date:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Шулуухан хэлэхэд нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг худалдан авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн байна. Энэ бол нууц биш. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон байна. Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн байна. Ордонд биш ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болсон. Зарим төрийн албан хаагч архи хундагалаад зогсож байдаг ийм л нөхцөл рүү Монгол Улс халтирч оржээ.

Цаашид нүүрс дагасан мафийг ил тод болгохоос өөр сонголтгүй. Сая Таван толгой дээр авсан багц арга хэмжээтэй холбогдуулаад та бүхэн эдийн засгийн өсөлт, төсвийн давж байгаа биелэлтийг ажиглаад хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Одоо ч байж байгаа гэсэн үг. Одоо бас амар биш байгаа. Ил далд олон асуудал үүсэж байгаа. Хил дамнасан зарим компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Нүүрсийг биржээр зарах тухайд хүндрэл гарч байна.

Ойрын 15-20 жилийн хугацаанд нүүрс, зэс гэдэг энэ хоёр бүтээгдэхүүн ил тод байхгүй бол шударга ёс ярих нь туйлын хүнд. Тиймээс энэ нөхцөл байдлыг өөрчилье л гэж байгаа юм. МАН, АН хэн байх нь огт хамаагүй. Ийм асуудлууд болсон. Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж уулзсан. Энэ явагдаж буй үзэл санааг дэмжиж байна, би өөрөө ажлаа өгөөд шалгуулна гэсэн.

Засгийн газрын хуралдаан дээр гишүүдэд хэрвээ ямар нэгэн зүйлд холбогдвол ажлаа өгөөд үнэнээ тогтоолгоорой гэдгийг би өмнө нь хэлж байсан. Бүлгийн хурал дээр ч мөн адил хэлсэн юм. Ингэж байж, авлигачдын аалзны торыг тасалж байж эрх зүйт төрийн, эгэл жирийн чөлөөт өрсөлдөөний тухай ярих боломжтой болно. Энэ итгэл үнэмшлээрээ л хандаж байна.

Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой гээд олон асуудал АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёртой холбоотой. Энэ зуурсан бантанг чинь цэгцлэх гэж үйлээ үзэж байна. Үүнд дээр улс төржөөд хэрэггүй. Тулгамдсан асуудлаа шийдээд явах нь зүйтэй. Тэр их материалууд Хөгжлийн банкнаас эхлээд ил болж байна. Бусад, нүүрстэй холбоотой асуудлууд сонсголоор орох гэж байна. Түүн дээр бүх юм ил тод болоод ирэхээр иргэд өөрсдийнхөө дүгнэлтийг хийх байх” хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...