Tuesday, October 6, 2026

Д.Цэрэнтогтох аваргын зээ Р.Жамъянтогтох өнөөдөр давбал өвдөг шороодолгүй түрүүлнэ

Date:

Японы мэргэжлийн сүмод энэ сард хөл тавьсан Асахакүрюү Рагчаагийн Жамъянтогтох жонокүчи зиндаанд барилдаж, өнөөдрийн байдлаар зургаан даваатай, нэг ч унаагүй тэргүүлж явна. Тнэрбээр өнөөдөр жонокүчигийн дээд талын зиндаа болох жониданд барилдаж буй, мөн зургаан даваа, нэг ч унаагүй яваа Такашоки гэж бөхтэй оноолт таарчээ. Хэрвээ Асахакүрюү давбал зиндаандаа шууд түрүүлнэ. Сүмод хөл тавиад өвдөг шороодолгүй зургаа даваад буй Асахакүрюү Р.Жамъянтогтох бол Монгол Улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын зээ хүү, Монгол Улсын гарьд Д.Рагчаагийн хүү юм. Тэрбээр их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Асасэкирюү Б.Дашням нарын алдартай монгол сүмочид төрөн гарсан Такасаго дэвжээнд харьяалагдаж буй аж.

Р.Жамъянтогтох 1999 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн. 182 сантиметр өндөр, 144 кг жинтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...