Thursday, June 18, 2026

Тээврийн салбарын хүлэмжийн хийг бууруулна

Date:

Олон Улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох” нь судалгааны төслийн үр дүнг танилцуулах хурлыг өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон Улсын Тээврийн Форум /ITF/ хамтран зохион байгууллаа. Тус судалгааны төсөл 2022-2023 онд хэрэгжсэн бөгөөд дараах зөвлөмжийг боловсруулан танилцууллаа.

-Хотын зорчигч тээврийн эрэлтийг хангахуйц багтаамж ихтэй нийтийн тээврийг төрөлжүүлэх,

-Авто замын зорчих хэсгийг нийтийн тээвэрт хуваарилж, чөлөөтэй зорчих нөхцлийг хангах,

– Шинэ технологи нэвтрүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжсэн зорчилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх,

-Байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлж, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах замаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээг бууруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,

-Дэд бүтцийг үр дүнтэй төлөвлөж явган алхалт, унадаг дугуйны хэрэглээг нэмэгдүүлэх,

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулсан байх үүрэг хүлээсэн. Үүний тулд нийтийн тээврээс ялгарч буй хүлэмжийн хийг эрхзүйн болон техник, технологийн хүрээнд бууруулах ямар арга зам, боломж байна вэ гэдэг дээр энэхүү судалгааны ажил эхэлсэн.

Нүүрсхүчлийн хийг эрчим хүч болон тээврийн салбар хамгийн их ялгаруулж байна. Зам, тээврийн хөгжлийн яамны хийсэн судалгаагаар 22 орчим хувийн нүүрс хүчлийн хийг тээврийн салбар гаргаж байна гэсэн тооцоо бий. Тэгэхээр үүнийг  бууруулах нь чухал.

Бодлогын хувьд томоохон шийдвэрүүд гаргасан. Жишээлбэл, байгалийн хийн цахилгаанаар ажилладаг, байгаль орчинд ээлтэй, экологийн шаардлагуудыг хангасан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг импортлоход гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвараас бүрэн чөлөөлсөн.

Мөн бид Дугуйт тээврийн хэрэгсэл, түүнд тавигдах ерөнхий шаардлага конценцод нэгдэн орж байгаа. Энэ конвенцод нэгдэж орсноор Монгол Улсад машин үйлдвэрлэвэл ямар шаардлага хангасан байх вэ, импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэлд ямар шаардлага тавих вэ гэдэг нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний аюулгүй байдал, экологид талдаа маш өндөр шаардлага тавьж байгаа.

Энэхүү төслийн цаашид үргэлжилнэ. Төслөөс гарсан зөвлөмжүүдийг салбартаа хэрэгжүүлж, тээврийн салбар дахь хүлэмжийн хийг бууруулна” хэмээн хэллээ.

Ташрамд дурдахад, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ ын харьяа Олон Улсын Тээврийн Форум /ITF/ нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд нийт 64 улс тус байгууллагын гишүүн юм.

ОУТФ нь тээврийн бүх төрлийг хамарсан судалгааны байгууллага бөгөөд тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх олон улсын талбар болохоос гадна цаашдын чиг хандлагыг тодорхойлох, мэдлэг түгээх, шийдвэр гаргагч болон иргэний нийгмийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох боломжоор ханган ажилладаг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг...

“Чингис хаан баялгийн сангийн нэгдэл” Казахстаны талтай байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахаар тохиролцжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

Малчны тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий...

Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын...