Friday, November 22, 2024

Н.Батдарь: Зорчигчид тийзээ эрт захиалснаар хямд авах боломжтой

Date:

МИАТ ТӨХК-ийн Бизнес, удирдлагын газрын захирал Н.Батдарьтай нислэгийн чиглэл, тийзний үнийн талаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК аль аль чиглэлд нислэг үйлдэж байна?

-МИАТ ТӨХК Сөүл, Токио, Бээжин, Истанбул, Франкфурт чиглэлд нислэг үйлдэж байгаа. Бангкок, Пукет чиглэлд улирлын чанартай нислэг үйлддэг. 2023 оны зуны улиралд Осака, Гуанчжоу чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

-Нислэгийн тийзний дундаж үнийн тухайд?

-Чиглэл бүр өөр. Тухайн өдрийн эрэлт, хэрэгцээ валютын ханшаас шалтгаалж өдөр бүр өөр байгаа. Бээжин рүү хоёр талдаа 1.220.000, Сөүл рүү 1.600.00, Истанбул руу 2.100.000, Франкфурт руу 2.400.000, Токио руу 3.100.000 орчим мянган төгрөгөөр нисэж байна.

 Тийзний үнэ өвлийн улиралд буюу нислэгийн эрэлт хэрэгцээ бага, зорчигч урсгал цөөн үед буурч, зуны улиралд нэмэгддэг зах зээлийн зарчмаар явдаг.

-Монгол Улсын Засгийн газраас Агаарын тээврийн либералчлалыг чухалчилж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ гэсэн бодлого баримталж байна. Энэ хүрээнд тийзний үнэ буурах боломжтой юу. Тийзний үнэд ямар ямар зардал багтдаг вэ?

-Нислэгийн зардлын томоохон хэсгийг түлшний үнэ эзэлдэг. Түлшний үнэ хямд байх үед тийзний 20-25 хувийг эзэлдэг байсан. Одоогийн байдлаар 35 орчим хувийг эзэлж байна. Орос-Украйны дайн өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард эхлэх үед 1 тонн түлшний үнэ 1600 доллар, 2021 оны коронавирусийн халдварын оргил үед 3000 доллар хүрч нэмэгдэж байлаа. Энэ үед нийт зардлын 40 орчим хувийг эзэлж байсан. Одоо түлшний үнэ буурч, 1000-1100 орчим доллар болсон. Өнгөрсөн оны мөн үед 1 ам.доллар 2500 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3550 төгрөгтэй тэнцэж 40 орчим хувиар өссөн. Авиа компаниудын зардалд түлшээс гадна агаарын хөлгийн түрээс, гаднын нисэх буудал, навигацын төлбөр багтдаг. Тэгэхээр долларын ханшаас шалтгаалж үнэ өөрчлөгддөг. Зорчигчид тийзээ аль болох эрт захиалснаар хямд авах боломжтой. 6 сарын өмнө тийзээ захиалах, нислэгийн өмнөх өдөр захиалахад 2-4 дахин үнийн зөрүүтэй. Тэгэхээр зорчигчид эртнээс ажил, амралтаа төлөвлөснөөр тийзээ хямд авах боломжтой.

-Суудлын багтаамжийн тухайд?

-Монгол Улсын Засгийн газраас 2016 оноос хойш агаарын тээврийн либералчлалыг идэвхтэй явуулж, МИАТ ТӨХК суудлын тоог эрс нэмж байгаа. Үүний дагуу зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж, зорчигчдод очих тийзний үнийг бууруулах бодлого баримталж байгаа. Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн либералчлах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх бий бодлого баримталсан нь үр дүнгээ өгч байна.

2023 оны зуны хуваарьт нислэгийн тийзний үнэ  хэд орчим байх вэ. Урьдчилсан тооцоолол бий юү?

-Өвөл, зуны нислэгийн тийзний үнийн зөрүү 40-50 хувь орчим байдаг. 2023 оны хувьд огцом өсөхгүй гэсэн хүлээлт байна. Өнгөрсөн сард Монгол Улс БНСУ хоёрын агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт орсон. Өрсөлдөөн эрс нэмэгдэж байгаа учир суудлын тоо эрс нэмэгдэнэ. МИАТ ТӨХК БНСУ-руу 7 хоногт 20 удаагийн нислэг үйлдэх зөвшөөрөлтэй. Мөн 2023 оны тавдугаар сард БИОНГ 787-9 буюу 292 хүний суудалтай, өргөн их биеттэй, хамгийн сүүлийн үеийн том оврын онгоц түрээсээр авч ашиглана. Ийнхүү суудлын багтаамж нэмэгдсэнээр тийзний үнэ буурна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Суудал ашиглалтын тухайд?

-Дэлхийд дунджаар суудал ашиглалт 80-аас дээш хувьтай байж ашигтай ажиллах боломжтой болдог. МИАТ ТӨХК 2019 онд 74 хувь, 2022 75.5 хувь, 2023 онд 77 хувьд хүргэх зорилт тавьсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...