Дэлхийн геополитик дипломат бодлого улс төрд өөрчлөлт авчрах нэгэн том эрхэм XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин /усан/ туулай жилийн хаврын тэргүүн бар сарын шинийн гуравны өдөр сэнтийдээ заларчээ. Шарын шашны гурван их оргилын нэг, Жавзандарнатын XXIII дүрийн хувилгаан, Халхын шарын шашны тэргүүн, 10-р Богд Жавзандамба хутагт Энэтхэгийн Дарамсалад болсон Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын айлдвар дээр очжээ.
Түүх өгүүлбээс, 1578 онд Чингис хааны шууд угсаа Хиад Боржигод цагаан яст үр Батмөнх Даян хааны ач хүү Түмэдийн Алтан хан Түвэдийн шарын урсгалын лам Содномжамцыг урьж Хөх нуурын Цавчаал хэмээх газар түүнд зориулан барьсан Тэгчинчойнхорлин сүмд хүндэтгэн хүлээн авч уулзжээ. Алтан хан, Содномжамц ламд “Богд хамгийг айлдагч Очирдара далай лам” цол, тамга өргөв. Тэр үед би гуравдугаар хувилсан дүр учир өмнөх хоёр дүрд Далай лам цолыг нэхэн олгож болох эсэхийг Алтан ханаас лавлахад зөвшөөрчээ. Тийнхүү Содномжамц III Далай лам хэмээн өргөмжлөгдөв.
Чингис хааны шууд угсаа 15-р үеийн ач Батмөнх Даян хааны ач хүү Ар Халхын Автай сайн хаан монголжин Түмэдээс ирсэн худалдаачдаас Алтан хан, Далай лам Содномжамцыг урьж шашин дэлгэрүүлж буйг мэджээ. 1585 онд Автай хаан III Далай лам Содномжамцыг Монгол нутагт хоёр дахь удаагаа залрахад буюу Түмэдийн Алтан ханы байгуулсан Хөх хотод ирээд байхад нь очиж уулзжээ.
III Далай лам Абтай сайн хаанд “Номын их Очир хаан” цол бурхан шүтээн өгчээ. Абтай хаан буцаж ирээд эртний Хархорум хотын туурин дээр Эрдэнэзуу хийдийн анхны сүм болох дуганыг 1586 онд барьж дуусаад Далай ламын өгсөн шүтээнийг залжээ. Түүнээс хойш Абтай сайн хаан дахин хэд хэдэн сүмийг байгуулжээ. Түүний байгуулсан Эрдэнэ зуу хийд нь хэсэг хугацаанд сүм музей байгаад 1990 оноос ахин уншлага,мөргөлийн газар болжээ.
Абтай сайн хаан Шарын шашинг сонгож Монголд дэлгэрүүлсэн юм. Манжид эзлэгдэхээс өмнө шүү. Түмэдийн Алтан хан Далай лам цолыг Содномжамцад олгосон. Абтай, Алтан хоёр хоёулаа Чингис хааны шууд угсаа Даян хааны ач нар маш хүчирхэг байсан. Абтай сайн хааны ач хүү Гомбодоржийн Занабазар Халхын шарын шашины тэргүүн Богдоор өргөмжлөгдсөн. Харин Алтан хааны ач хүү 4-р Далай ламаар тодорч байсан юи.