Saturday, August 22, 2026

“Pfizer” 30 тэрбум ам.доллараар “Seagen”-ийг худалдан авах санал тавьжээ 

Date:

“Ковид-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэгч “Pfizer” (NYSE:PFE) компани “Seagen” (NASDAQ:SGEN)-ийг 30 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцлийг эхлүүлжээ.  

Энэхүү мэдээ гарсны дараагаар “Seagen”-ий хувьцааны ханш 10 хувь өсөж, долоо хоногийг 12 хувийн өсөлттэй хаажээ. Хэлэлцээ эхний шатандаа явж байгаа тул худалдан авалт амжилттай болно гэсэн баталгаа байхгүйг Wall Street Journal тодотгожээ. Талууд харилцан тохиролцоонд хүрлээ ч монополийн эсрэг эрх зүйн зохицуулалтын хүрээнд эрх бүхий байгууллагуудаас тодорхой зөвшөөрөл авах шаардлагатай болдог юм.

“Seagen” нь өнгөрсөн жил “Pfizer”-ийн өрсөлдөгч компани “Merck” (NYSE:MRK)-тэй нэгдэн нийлэх хэлэлцээ эхлүүлсэн боловч талууд албан ёсоор тохиролцоонд хүрч чадаагүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...