Monday, April 21, 2025

Аялал жуулчлалын үндэсний хорооны ээлжит хуралдаан болжээ

Date:

Аялал жуулчлалын үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өчигдөр болж, Монгол Улсыг олон улсад сурталчлах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ.

Мөн “Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажил, явцын танилцуулгыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, виз олгох журамд оруулсан өөрчлөлтүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, жуулчин хүлээн авахад боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх танилцуулгыг Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа, аялал жуулчлалын цахим шилжилтийн талаар ЦХХХЯ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр,  Монгол-Оросын тур операторуудын форумыг зохион байгуулсан үр дүнгийн талаар Монголын Ресторан, зоогийн газруудын холбооны тэргүүн М.Есөнмөнх нар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

2023 онд “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Засгийн газраас жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд, 2024 онд жуулчны тоог 1.6 саяд хүргэх зорилт тавин ажиллаж буй юм. Монгол Улс урд хөрш БНХАУ-тай 17, хойд хөрш ОХУ-тай 13 боомтоор хил нэвтэрдэг бөгөөд боомтын сэргэлтийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийх судалгааны болон барилга байгууламжийн бэлтгэл ажил үргэлжилж байна.

ОХУ-аас авах жуулчдын тоог энэ онд 250 мянга байхаар төлөвлөж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалаар “Welcome to Mongolia” арга хэмжээний нээлтийг тус улсаас эхлүүлээд байгаа аж. Гадаад орон руу чиглэсэн маркетинг дээр анхаарч зорилтот улс орон тус бүрээр цахим хандалт хийж эхэлсэн, одоогийн байдлаар 20 гаруй сая хандалт аваад байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Жуулчид хүлээж авахад тулгамдаж буй асуудал нь зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нислэгийн үнэ зэрэг байгаа юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нийт 15 орчим тэрбум төгрөг шаардагдаж буй ажээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...