Thursday, June 18, 2026

Ардчилсан намын гэрчилгээг дахин олгож өгөх хүсэлт гаргажээ

Date:

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяраас  Улсын дээд шүүхэд  2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “…намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү.” гэсэн агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ тус намын гэрчилгээ болон баримт бичгийг хүлээлгэн өгөхөөс татгалзсаар байгаа тул шинээр сонгогдсон гэх удирдлагууд нь ийнхүү Улсын дээд шүүхэд хандаж гэрчилгээ, бичиг баримтаа дахин авахаас өөр аргагүйд хүрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг...

“Чингис хаан баялгийн сангийн нэгдэл” Казахстаны талтай байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахаар тохиролцжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

Малчны тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий...

Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын...