Friday, November 22, 2024

“Ширэн” намууд “шилэн” болохоор шийдэв

Date:

-Авлигын хөрс нь сонгууль, санхүүжилт хоёр-

…Уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай монголчууд та бид хамтдаа нүүр тулж байна.

Ерөнхий сайд өчигдөр ийн мэдэгдэв. Системын авлигыг тогтолцооны түвшинд авч үзэж, үндсээр нь устгах, авлигын хөрсийг орвонгоор нь эргүүлэх тухай сэдвийг ч мөн хөндөв. Өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхэн нам, улс төртэй холбоотой. Ардчилсан нийгэмд улс төрийн нам төрийн бодлогыг тодорхойлдог. Гэтэл улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популист амлалт газар авч, хөгжлийн төслүүд гацаж, урт хугацааны бодлого ярих боломжгүй болсон. Үүнээс шалтгаалан засаглалын нэн тогтворгүй 30 жил өнгөрчээ.

Тиймээс 18 жилийн өмнө баталсан Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ёстой. Улс төрийн хүрээнд, УИХ, Засгийн газрын түвшинд ийм байр суурьт 10 гаруй жилийн өмнө хүрсэн. 2011 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг ярьж, үе үеийн парламент ажлын хэсэг байгуулж байв. Гэвч улстөрчдөд, улс  төрийн намуудад өөрсдийн эрх зүйн орчноо өөрчилж, шинэчлэх, сайжруулах хүсэл эрмэлзэл байсангүй. Хуулийн төсөл нь дөрөв таван УИХ дамжин, ажлын хэсгүүд нь ээлж дараалан өөрчлөгдсөөр ирэв. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан ажлын хэсэг Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулж дууссан. Уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Төрийн тэргүүн ирэх хаврын чуулганд өргөн барих болов уу.

Энэ  хуулийн төсөлд өндөр түвшний авлигын эх үүсвэр болдог улс  төрийн намын санхүүжилтийг ил тод, нээлттэй, зөв, оновчтой болгох зохицуулалтууд тусжээ. Тухайлбал, намын гишүүдээс авдаг татварын хэмжээг багасгах, хувь хүн, бизнесийнхнээс хандив авч, улмаар тэдний халаасанд ордог байдлыг өөрчлөх аж. Мөн намуудын санхүүгийн тайланд хяналт тавих, хариуцлага хүлээлгэх хөшүүргийг тодорхой бөгөөд нарийн   тусгажээ. Хэт ерөнхий, бэлгэдлийн шинжтэй хуулийг ийнхүү шинэчлэн, сайжруулахаар болж.

“Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ нь Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдлүүдээс нэгэнт ил болж, асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд, тогтолцооны түвшинд авч үзэхээс аргагүй боллоо” хэмээн Ерөнхий сайд хэлсэн нь өнөөгийн нийгэм, улс төрийн хүндрэл бэрхшээл, алдаа, завхралыг онож дүгнэсэн онош юм. Бизнес, ашиг сонирхлын бүлэглэлүүдийн халаасанд орсон, мөнгөний намууд “ширэн нүүр”-ээ “шилэн” болгох хэрэгтэй. Тэгж байж авлига үгүй болно. Системийн авлигын асуудлыг тогтолцооны түвшинд ярьж шийдэхийн тулд сонгууль, нам хоёрыг шинэчлэхээр зорьж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санаачилгыг улс төрийн намууд дэмжихээ илэрхийлж. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үүнийгээ хийх үү, эсвэл салбарын хуулиар шийдэх үү гэдэг нь 77 дахь асуудал юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...