Saturday, October 17, 2026

Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалт хийж эхэлжээ

Date:

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн шийдвэрээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн ерөнхий газарт хийх хяналт шалгалтыг 14 хоногийн хугацаатай эхлүүлжээ.

Хяналтад Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лаборатори, шаардлагатай бусад субъект хамрагдах бөгөөд:

– “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын зохицуулалтад шинжилгээ хийх,

– Нүүрснээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх,

– Зарим хилийн боомтууд дээрх ухаалаг гарцын байгууламж, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг шалгалтууд өрнөх юм.

Тус шалгалтын дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, МУ-ын Тэргүүн шадар сайд Н.Учралд 8-р сарын 06-нд танилцуулж холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

Энэхүү шалгалтын үр дүнд гааль, хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой иргэд, бизнес эрхлэгчдэд тулгардаг хүнд суртал, давхардал, чирэгдэл, цаг хугацааны болон эдийн засгийн хохирол буурах ёстой. Мөн хүнээс шалтгаалсан хүнд сурталд хуулийн дагуу хариуцлага тооцох, тогтолцоонд буй асуудлыг хамтран сайжруулах зорилгоор уг шалгалтыг зохион байгуулж байгааг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг онцоллоо.

Иргэн танд тус шалгалтын хүрээнд гааль, боомтуудын үйл ажиллагаатай холбоотой өгөх мэдээлэл бий бол info@ags.gov.mn хаягт илгээж хамтран ажиллах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...