Saturday, November 23, 2024

Авлигын хөрсийг хуулах “Шилэн анжис”

Date:

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоо зарлаад нэг сар болох гэж байна. Авлигатай  тэмцэх таван “Ш” ажиллагааны нэг нь Шилэн буюу ил тод төр, засаг, нам юм. Тодруулбал, “Шил ажиллагаа”-ны хүрээнд,

●      Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох;

●      Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах;

●      Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх;

●      Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ гэсэн  зорилтууд дэвшүүлсэн.

Энэ хүрээнд “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар Засгийн газраас дэвшүүлсэн “Шил” ажиллагааны улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилтыг голлон ярьж байгаа аж. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тус арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Улс төрийн намуудын санхүүжилт, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлов.

Уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Авлигын хөрсөнд ургасан хогийн ургамлыг таслах ажлыг Засгийн газар эхний “4 Ш” буюу шүгэл үлээх, шүүр, шувуу, шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд олон нийтийн дэмжлэгтэйгээр далайцтай шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэлсэн.

Харин тав дахь “Ш” ажиллагаа нь авлига ургаж буй хөрсийг орвонгоор нь өөрчлөх реформын эхлэл гэдгээрээ хамгийн чухал ач холбогдолтой. Үндэс, үр нь байсаар байвал хогийн ургамал эргээд ургана. Түүн шиг авлига ургаж, цэцэглэх хөрсийг бүрмөсөн хуулж хаяхгүйгээр түүнтэй хийх тэмцэл үр дүнгүй. Тиймээс Ерөнхий сайд өнөөдөр болж буй “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал дээр хоёр гол шийдэл, зангилаа асуудлыг тодорхойлсон юм. Үүнийг нь товчхондоо хоёр “С” бодлого гэж нэрлэхэд болно. Өөрөөр хэлбэл, авлигын хөрсийг орвонгоор нь өөрчлөхөд Сонгууль, Санхүүжилт гэдэг хоёрыг өөрчлөх ёстой.

Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол тойргийн эрх ашиг, нутгийн томилгоо, хатуу гишүүнчлэл, мөнгөний сүлжээний чөтгөрийн тойргоос гарч чадахгүй. Тиймээс тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах парламентын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн сегмент бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байна гэдгээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Улс төрийн намын санхүүжилт удаах гол асуудал. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популист амлалт газар авч, хөгжлийн төслүүд гацаж, урт хугацааны бодлого, засаглалын нэн тогтворгүй 30 жил болж өнгөрсөн.
Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн. Энэ нь Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдлүүдээс нэгэнт ил болоод байгаа. Тиймээс энэхүү системийн авлигын асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд, тогтолцооны түвшинд авч үзэхээс аргагүй боллоо гэдгийг Ерөнхий сайд зарлалаа.

Ийнхүү авлигын хөрс хэрхэн яаж, хэзээ, хаана бүрдсэнийг оношилж, тодорхойлохын зэрэгцээ түүнийг бүрмөсөн хуулж хаях арга замыг тодорхойлов. Авлигын хөрсийг “шилэн анжис”-аар хуулна. Энэ анжис өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Өөрөөр хэлбэл төр, засаг, улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд бүгд шилэн болж гэмээнэ авлига устана. Ил тод, нээлттэй засаглал тогтоно.

Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсад улс төрийн намууд “шилэн” болж, сонгуулийн санхүүжилт “ил тод” болж чадвал Монгол Улсын ирээдүй илүү гэрэл гэгээтэй болж, системийн авлига тасрах хөрс суурь бүрдэж, ил тод чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг тэлнэ” хэмээн тодорхойлсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...