Monday, November 25, 2024

Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарын 6 гишүүнийг яллагдагчаар татжээ

Date:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2, 29.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын тогтоолыг үндэслэн Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу томилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Авлигатай тэмцэх газраас өнөөдөр нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Ажлын хэсэг дээр хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийт хэргээс гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгжлэг хийх ажиллагааг 143 объектод, хүний бие, эд зүйл, баримт бичигт нэгжлэг хийх ажиллагааг 408 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авч, мөн байгууллага, аж ахуйн нэгжээс 905 баримт материал гаргуулан аваад байна. Өнгөрсөн хугацаанд нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Албан тушаалаар нь авч үзвэл, нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байна” гэлээ.

Тухайлбал, улс төрд нөлөө бүхий хүн болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Эрүүгийн хуулийн 22.5.1 дүгээр зүйл буюу хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөн тус хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, давуу байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, мөн 22.12.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нар Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Эрүүгийн цагдаагийн газрын шалгаж байгаа хэрэг дээр яллагдагчаар татагдсан бөгөөд түүний хэргийг АТГ-ын мөрдөгчид хамтран шалгаад явж байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 

  • нэгжлэг хийх ажиллагааг 143 объектод
  • хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 408 удаа,
  • хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авч,
  • байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 905 баримт материал гаргуулан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байна. Үүнд:

  1. Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн
    1. А.Адъяасүрэн Эрүүгийн хуулийн 22.5.1 буюу Хахууль өгөх,
    2. Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
    3. Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, 
    4. Ж.Мөнхбат Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөнгөжих,
    5. Н.Наранбаатар Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, 
    6. Б.Энх-Амгалан Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.
  2. Зам тээврийн хөгжлийн сайд асан -1,
  3. Төрийн нарийн бичгийн дарга асан -2,
  4. Аймаг, сумын Засаг дарга -2,
  5. УИХ-ын гишүүний зөвлөх -1,
  6. Гаалийн улсын байцаагч -12,
  7. Хил хамгаалах байгууллага -4,
  8. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ -4,
  9. Боомтын захиргааны мэргэжилтэн -2,
  10. “Эрдэнэс таван толгой” ХК -6,
  11. “Тавантолгой төмөр зам” ХХК -3,
  12. Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан -14,
  13. 22 иргэн тус тус байна.  

Үүний 18 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 20 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо 8 яллагдагч цагдан хоригдож байна. Үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид аваад байгаа аж.

Үүнээс гадна улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, 26 яллагдагчид хувийн баталгаа авч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал авсан нь тогтоогдсон учир 94 үл хөдлөх буюу орон сууцны 83, оффисын гурван талбай, таван зогсоол, гурван агуулах, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бонд зэрэг хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...