Friday, August 14, 2026

Монгол, Хятадын хилийн Хавирга-Архашаат боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдэв

Date:

Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр эхлүүлжээ. Энэ өдрийн өглөөний 09.00 цагт тус боомтын Монголын талын Хавирга боомтод зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон байна. Ёслолын ажиллагаанд Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон хил, гааль, ГИХГ, Авто тээврийн төв зэрэг орон нутгийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцжээ.

Хятадын талаас Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны Намын хорооны дарга Бөхбаяр, хошууны АЗГ-ын орлогч дарга Төн Фөнлин, Гадаад хэргийн албаны дарга Бао Дүүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон байна. Энэ өдөр тус боомтоор Монголын талаас 1 тээврийн хэрэгслээр 37 зорчигч, хятадын талаас мөн 1 тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчив. Нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрчээ. Нээлтийн арга хэмжээний дараа хоёр талын төлөөлөгчдийн ажил хэргийн уулзалт болж цаашдын хамтын ажиллагаа болон боомтын бүтээн байгуулалтын тодорхой асуудлуудаар санал солилцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...