Saturday, August 15, 2026

Элчин сайд Зафер Атеш: Та бүхний баатарлаг үйлсийг бид хэзээ ч мартахгүй

Date:

БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн Монголын Аврах баг эх орондоо ирлээ. Энэ үеэр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш “Одоогоос хоёр долоо хоногийн өмнө БНТУ-д бүхэн бүтэн 10 мужийг хамарсан 7.8 магнитудын газар хөдлөлт болсон. Туркчууд маш их гарз амсаж, 4 дүгээр зэргийн онц байдал зарласан. Олон Улсын байгууллагуудаас тусламж хүссэн. Хамгийн түрүүнд Монголын баг эерэгээр хүлээн авч, хариу өгсөн. Зовохын цагт нөхрийн чанар танигдана. Харин Монгол Улс бидний хамгийн хүнд хэцүү цагт хамт байж чадлаа. Монголын эрэн хайх, аврах ажиллагааны багт маш их баярлалаа. Монгол Улс, Турк улс ахан дүүсийн сайхан харилцаатай. Энэхүү сайхан харилцааг та бүхэн дэлхий нийтэд харуулж чадлаа. Та бүхний энэ үйлдэл БНТУ-ын иргэдийн сэтгэлд үүрд мөнх хадгалагдан үлдэх болно. Монголын аврах баг олон хүний амь насыг аварч, нуранган доороос гаргаж эмнэлгийн тусламж үзүүлж чадсан. Та бүхний баатарлаг үйлсийг бид хэзээ ч мартахгүй. Та нар Монголын төдийгүй Турк улсын иргэдийн хувьд баатар шүү. Маш их баярлалаа” хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...