Saturday, August 15, 2026

БНСУ руу 7 хоногт 80 хүртэлх нислэг үйлдэх боломжтой болжээ

Date:

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд агаарын тээврийг либералчлах асуудал бодит ажил хэрэг болж байна. Монгол, Солонгосын хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын талтай агаарын харилцааны уулзалт хэлэлцээ хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт; 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж зуны улиралд БНСУ-ын талаас долоо хоногт 6,000 багтаамжтай 22 удаагийн давтамжтай, Монгол Улсын талаас долоо хоногт 6,000 багтаамжтай 27 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр нэмэгдүүлж тохиролцсон байна. Улаанбаатар-Бусан чиглэлд давтамж, багтаамжийг нэмж долоо хоногт 585 суудлын багтаамжтай 3 давтамжтай нислэг байсныг 1,200 суудлын багтаамжтай 6 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр болгожээ.

Монголын агаарын тээвэрлэгчид БНСУ-ын “Инчёон” олон улсын нисэх буудал болон “Гимхэ” олон улсын нисэх буудлаас гадна өөр гурван орон нутгийн нисэх буудлаас тус бүр 600 багтаамжтай гурван удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцсон байна. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан орон нутгийн Ховд, Даланзадгад, Чойбалсан хотуудыг агаарын харилцааны хэлэлцээрт цэгээр нэмж, харилцан шинэ 3 чиглэл нээх зарчмаар хамтран ажиллахаар болжээ. Мөн карго нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх замаар үнэ бууруулах тал дээр санал нэгдсэн аж. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон бусад боломжит байгууллагуудын хөрөнгө оруулалт болон туслалцаатайгаар Монгол Улсын орон нутгийн нисэх буудлуудыг 4C болгох төслийг хэрэгжүүлэх боломжтойг гэдэгт талууд санал нэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...