Sunday, May 3, 2026

Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 5 тээврийн хэрэгслийг татан гаргажээ

Date:

Он гарсаар улсын хэмжээнд  бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэн /том хүн 11, хүүхэд 2/,-ий аюулгүй байдлыг ханган, 3 иргэний амь насыг аварч,  5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Салхитын гацааны-Өвөр” гэдэг газар  сумын төвөөс баруун хойд зүгт Орхон голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагаар  /2023.02.13-ны 14:40 цаг/ Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Р-ийн “Эврист” загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг 15:15 цагт татан гаргасан. Мөн Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар  сумын төвөөс зүүн хойд зүгт Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн дуудлагаар /2023.02.11-ний 13:20 цаг/ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчид 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбон, 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэн, нуурын мөс нимгэн байгаа тул 8-10 метрийн холоос ган татлага хийж, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна

2026 оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 13,395,3...

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн оюутны шилдэг бүтээлийн ялагч тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудын дунд...

Эрдэнэтийн овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, “Оюут” ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа

Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн...