Thursday, May 21, 2026

Баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалт энэ жил эхэлнэ

Date:

“Монголын төмөр зам” ТӨХК бол төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч үндэсний компани. Тус компани экспортын шинэ гарцыг нэмэгдүүлэх хүрээнд стратегийн өндөр ач холбогдолтой төмөр замуудын төслийн бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж буй юм. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км замыг эзэмшдэг. Мөн Засгийн газрын шийдвэрээр “Монголын төмөр зам” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хариуцдаг “Тавантолгой төмөр зам” ХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч болсон. Өөрөөр хэлбэл тус компанийг удирдлагаар хангадаг гэсэн үг. Түүнчлэн Замын-Үүдийн Бүс нутгийн логистикийн төв, шилжүүлэн ачих байгууламжийг тус компани хариуцдаг. БНХАУ-ын Тяньжин боомтод байдаг Монголын эзэмшлийн 10 газрыг ашиглалтад оруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор байгуулсан, хамтарсан хөрөнгө оруулалттай “Монголиан порт групп” нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани юм.  “Монголын төмөр зам” ТӨХК Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2023 онд хэд хэдэн чиглэлд шинэ төмөр зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй аж. Тухайлбал, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300 км төмөр замын төслийн эхний хэсэг буюу Шивээхүрэн-Шинэжинст чиглэлийн 300 км төмөр зам, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 гаруй км төмөр замын Бичигт-Хөөтийн 100 км төмөр замын бүтээн байгуулалт энэ онд өрнөнө. Дээр дурдсан Баруун босоо, Зүүн босоо хоёр чиглэлийн төмөр замын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажил дууссан юм байна.

Мөн энэ онд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар энэ хоёрдугаар сард БНХАУ-ын талтай хэлэлцээ хийж, нарийвчлан тохиролцохоор ажиллаж байгаа аж. Дээрх хоёр боомтын төмөр зам нийт 20 орчим км болох юм байна. Боомтын төмөр замуудыг долдугаар сард ашиглалтад оруулж, энэ он дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Владимир Путин, Ши Жиньпин нар уулзлаа

Тавдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын...

Путины айлчлалын үеэр “Сибирийн хүч” төслийг хөндөн ярилцана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж...

ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлал хийгээд буцсанаас ердөө...

Удирдах албан тушаалтан Н.Ш… иргэдийн нэр дээр зээл гаргаж, 520 сая төгрөг завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5...