Wednesday, July 8, 2026

Ерөнхийлөгчийн хоригийг олон улсын түвшинд сайшаажээ

Date:

УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьсан. Уг хоригийг хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд талархан хүлээж авч байгаа аж. Тухайлбал, “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен өөрийн твиттер хаягтаа “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх. Монголчуудын хувьд ч мөн адил” гэж жиргэсэн бөгөөд “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын гаргасан уриалгыг дэмжиж, дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг УИХ-аас уриалсан байна.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага албан ёсны цахим хуудсандаа “Монгол: Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд аюултай хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсныг сайшааж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн юм.

Уг мэдээлэлдээ, “Сэтгүүл зүй болон олон нийтийн мэдээлэл авах эрхэд аюул учруулж болзошгүй хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсныг “Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) олон улсын байгууллага сайшааж, энэхүү хоригийг хүчингүй болгохгүй байхыг УИХ-аас уриалж байна” гэжээ. Түүнчлэн “Үндэсний эв нэгдэл”, “төрийн нууц”-ыг хамгаалах гэсэн тодорхой бус үндэслэлээр олон нийтийн сүлжээний контент, тэр дундаа сэтгүүлчдийн нийтэлсэн бодит мэдээллийг дур мэдэн устгах боломжийг олгох Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд тавьсан хоригийг хүчингүй болгохоос татгалзаж, харин сэтгүүл зүй болон олон нийтийн мэдээлэл авах эрхийг илүү хүндэтгэх үүднээс уг хуулийн төслийг дахин бичих цаг гаргахыг уриалжээ. Уг хуулийн төслийг УИХ хамгийн хурдан хугацаанд баталсныг мөн онцолж, Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөв байдал, гол үйл явцыг ч дурдсан байна. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын жил бүр гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2022 онд 180 орноос 90-д жагссан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...