Saturday, April 19, 2025

Ажил хөдөлмөр эрхлээгүй байхад бусдад цалин олгосон байжээ

Date:

Прокурорын байгууллага 2023 оны 1 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 677 даалгавар бичгээр өгчээ. Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 7 байгууллагад прокурорын мэдэгдэл хүргүүллээ.

Байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн зарим мэдэгдлүүдийг дурдвал:

– Архангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч У нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий ажилтны цалинг илүү бодож, цэцэрлэгийн цалингийн санд 76 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт

– Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ү, нягтлан бодогч С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхлээгүй байхад бусдад цалин олгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт,

– Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд 2021, 2022 оны байдлаар төрийн албан хаагчаас үйлдсэн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалж, боловсролын байгууллагын алба хаагчдад эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомж сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой ажил арга хэмжээг авч ажиллах талаар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...