Tuesday, November 26, 2024

“Эрдэнэс Монгол”-ын сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудад шинэ жишиг тогтоолоо

Date:

“Эрдэнэс Монгол” ХХК 88 ажлын байрандаа олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, өнгөрсөн долоо хоногт эхний шатны шалгалтаа зохион байгууллаа. Тус компани нийт 89 орон тоотой, долоон хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас чиглэл өгчээ. Эдгээрээс гүйцэтгэх захирлаас бусад орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулж байгаа юм. Сонгон шалгаруулалтын эхний шатанд 3000-аад хүн бүртгүүлж өрсөлдсөн бол хоёр дахь шатанд 434 хүн оролцохоор тунаж үлджээ. Өнөөдөр эдгээр иргэд сорилын шалгалт өгч, ярилцлагад орсон байна. Энэ шатанд хүний нөөц, уул уурхайн мэргэжлийн холбоо болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 17 гишүүнээс бүрдсэн хөндлөнгийн ажиглагчид оролцож хяналт тавьж байгаа аж. Ярилцлагыг хувийн хэвшил, их, дээд сургууль, төрийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүн хийж буй юм байна.

Төрийн өмчит компани, аж ахуйн нэгж ийнхүү олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, боловсон хүчнээ 100 хувь бүрдүүлж байгаа нь анхны тохиолдол. Үүгээрээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн сонгон шалгаруулалт онцлох үйл явдал болж байна. Улс төрийн нөлөө, танил тал, ах дүү, танил нөхдийн сүлжээ, эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан төрийн өмчит компанид ажилд ордог бусармаг байдал ийнхүү эцэс болов. Цаашид төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Монгол”-ын сонгон шалгаруулалт сайн жишиг, зөв загвар тогтоож өглөө.

Тус компани сонгон шалгаруулалтаар ажилтнуудаа авч, шинэ бүтцээр ажиллахдаа дарга гэдэг албан тушаал, орон тоог огт хэрэглэхгүй. Дарга гэдэг нэршлээс эхлээд л тусгай хангамж, давуу эрх ямба шаарддаг учир энэ системийг бүрэн халж байгаа аж. Өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг ахлах менежерүүд удирдан ажиллана.

Энэ бол Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод болгох зорилтын хүрээнд хийж буй ажил.  Цаашид төрийн өмчит компаниудад ямар нэг хүнд суртал, улс төрийн нөлөөллөөр ажилд ордог биш шударга, ил тод сонгон шалгаруулалт явуулдаг журам гаргах болно гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан онцолсон.

Монгол Улсын Засгийн газраас ТӨХК-иудын менежменийг сайжруулах, засаглалыг нээлттэй болгох бодлогын хүрээнд удирдлагын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалуудыг танах шийдвэрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гаргаж байв. Мөн 39 ААН-ийг олон  нийтийн хяналтад оруулж, IPO гаргахаар болж, 10 аж ахуйн нэгжийг татан буулгаж, 10 аж ахуйн нэгжийг нэгтгэсэн юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...