Thursday, August 13, 2026

“Кореа Телеком” групп манай улсад эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар судалж байна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын “Кореа Телеком” группийн Ерөнхийлөгч Гү Хён Мог хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНСУ-ын харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өндөр төвшинд хүрч, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн бат бэх харилцаанд түшиглэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг дурдлаа. Мөн БНСУ-ын “Кореа Телеком” групп Монгол Улсад мэдээллийн технологи, харилцаа холбооны дэд бүтэц, эрүүл мэнд, банк санхүүгийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаад талархлаа илэрхийлээд энэхүү хөрөнгө оруулалт нь хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзсанд “Кореа Телеком” группийн Ерөнхийлөгч талархал илэрхийлээд манай улсын цахим шилжилтэд хамтарч ажиллах саналтай байгаагаа хэллээ. Мөн эрүүл мэндийн орчин үеийн оношилгооны төв байгуулах төслийг Монгол Улсад хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийхээр судалж буйгаа танилцуулав.  
 
Тус групп өнөөдөр Монгол банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай контент солилцооны чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...