Thursday, August 13, 2026

АНУ-ын Засгийн газартай байгуулах Агаарын тээврийн хэлэлцээрийн төслийг үзэглэжээ

Date:

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга  Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцжээ. Талууд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Ингэснээр, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан агаарын тээврийн либералчлал,  хямд тийз-хүртээмжтэй нислэгтэй болох нэг боломж бүрдэж байна. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс-АНУ хооронд байгуулах агаарын тээврийн салбарын анхны хоёр талт хэлэлцээр бөгөөд, АНУ-ын “Нээлттэй тэнгэр” бодлогод нийцсэн нислэгийн багтаамж, давтамж, дурын чиглэлд нислэг үйлдэх, агаарын тээвэрлэгчид аяллын дугаар хамтран ашиглах боломжтой либерал хэлэлцээр юм.

Уг агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар манай хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулах, агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын компаниудад шинэ боломжуудыг бий болгох бөгөөд зорчигч, жуулчид хоёр улсын хооронд богино хугацаанд хямд үнээр ая тухтай зорчих боломж бүрдэх юм байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд,  нээлттэй тэнгэрийн хэлэлцээр гэдэг нь Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-ын Засгийн газар бусад улс орны Засгийн газартай байгуулдаг Агаарын тээврийн хэлэлцээрийн зарчим нь “нээлттэй зах зээл” буюу агаарын тээвэрлэгчийг томилох, нислэгийн багтаамж, давтамж, ашиглах агаарын хөлгийн тухайд хязгаарлалтгүй, тээвэрлэлтийн тарифыг хоёр талын Засгийн газар хоёулаа зөвшөөрөөгүй тохиолдолд л зөвшөөрөхгүй байх “хоёул үл зөвшөөрөх” зарчим буюу бусад нөхцөлд чөлөөтэй тогтоон мөрдөх, хоёр тал “ижил тэнцүү, шударга боломжоор хангагдах” явдал юм. Гэхдээ тэр бүхнээс гадна өрсөлдөөний зарчмыг илүү чухалчилдаг хэлэлцээр юм.

АНУ нь 130 улстай, түүний дотор Европын холбоотой Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан. Эдгээрийн 27 улс нь Монгол Улсын Засгийн газартай хоёр талын хэлэлцээртэй байна.  Манай улс энэ хэлэлцээрийг байгуулснаар АНУ-ын нутаг дэвсгэрт шууд нислэг гүйцэтгэхээс гадна гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийж, нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалт бүрдэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...