Sunday, September 27, 2026

Ихэр хөвгүүд эр цэргийн алба хааж байна

Date:

Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хос хосоороо хугацаат цэргийн алба хааж байгаа Дундговь аймгийн Өлзийт, Сайнцагаан сумын харьяат ихэр байлдагч нарыг та харж байна. Дундговь аймгийн Өлзийт сумаас ирсэн ихрүүдийг Жигжидсүрэнгийн Отгонбаатар, Жигжидсүрэнгийн Отгонбаяр гэдэг. Эхээс тавуулаа. Хайрт ээж Нэргүйн Өлзийбат нь хөвгүүдийнхээ хамт нутагтаа, ах, эгч нар нь Улаанбаатар, Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж амьдардаг гэнэ. Ихрүүд цэргийн албанд хүсэл мөрөөдлөөрөө ирсэндээ талархаж, олон зүйлээс суралцаж байгаагаа өгүүлжээ.

Дараагийн ихэр байлдагч нар бол Эрдэнэбатын Эрдэнэбаяр, Эрдэнэбатын Өсөхбаяр. Тэд Дундговь аймгийн Сайнцагаан сумаас татагдан ирсэн залуус. Эхээс наймуулаа. Дөрвөн эгч, хоёр ахтай, айлын отгон хөвгүүд. Аав Н.Эрдэнэбат, ээж Ч.Нарангэрэл нь өдгөө Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа тусгай салбарт ажилладаг бөгөөд ах нар нь цөмөөрөө хугацаат цэргийн албаа хаасан эрчүүд гэнэ. Аав нь 1988 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид хугацаат цэргийн алба хааснаа хөвгүүддээ ярьж, эр хүн болж төрсний хувьд эх орондоо бүртгэлтэй цэрэг явахыг багаас нь захиж иржээ.

Ихрүүд цэргийн албаны тухай сэтгэгдлээ хуваалцахдаа “Цэрэг хүн хэзээ ч нэр төрийн төлөө, бусдын хүндлэлийг хүлээх гэж, хариу нэхэж үүрэг гүйцэтгэдэггүй юм байна гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн. Эх орныхоо төлөө амьдарч, эх орныхоо төлөө амьдардаг гэдэг нь үнэн юм байна. Тийм болохоор салааны захирагч, ахлагч Э.Бямбасүрэн, салаа орлогч, дэд ахлагч Х.Бархасбат нарын зааж сургасан бүхнийг сурч, урмыг нь хугалахгүй юмсан гэж хичээдэг” гэж хариулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...