Monday, September 28, 2026

Кирибаяма Б.Лхагвасүрэн гарамгай барилдааны шагнал хүртлээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын башё өчигдөр өндөрлөлөө. Энэ сарын башёд их аварга Тэрүнофүжи гэмтлийн улмаас барилдалгүй өнжсөн. Их аваргын эзгүйд дээд зиндааг тэргүүлж барилдсан озэки Такакэйшо маэгаширагийн 13 дахь бөх Котошохотой сүүлийн өдөр учраа тааран барилдаж давснаар эзэн хааны цомыг гурав дахь удаагаа гардсан юм. Түүнд өвдөг шороодсон Котошохо канто-шо буюу дайчин барилдааны шагнал хүртэв. Котошохотой ижил амжилт үзүүлж, башёг 11 даваа, дөрвөн унаатай өндөрлөсөн Кирибаяма комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн гино-шо буюу гарамгай барилдааны шагнал хүртжээ.

Нэгдүгээр сарын башёд Хоошорюү С.Бямбасүрэн найман даваа, долоон унаатайгаар 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлэн цолоо хадгалж үлдэж чадлаа. Маэгаширагийн баруун жигүүрийн хоёроос босож барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил, маэгаширагийн зүүн жигүүрийн 14-т эрэмбэлэгдсэн Азүмарү С.Тодбилэг нар есөн даваа, зургаан унаатайгаар башёг өндөрлүүлж, ирэх сард эрэмбээ ахиулах боломжтой боллоо. Харин Чоёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд нар 50 хувийн амжилтаа үзүүлж чадсангүй.

Мэргэжлийн сүмогийн жоникүчи зиндаанд Казэноүми Ц.Билгүүн түрүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...