Tuesday, April 22, 2025

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 31 гэрч дуудан мэдээлэл авч байна

Date:

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Төрийн ордонд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудсан байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судалж байна. Үүнд:

     1.    Кью эс си ХХК

2.    Хөтөл ХХК

3.    Вояжер минерал ресурсес ХХК

4.    Мондулаан трейд ХХК

5.    Пи си вай ХХК

6.    Хатант интернешнл ХХК

7.    Эрдэнэс монгол ХХК

8.    Эрдэнэс тавантолгой ХХК

9.    Эрчим хүчний яам

10. Строй-инвест ХХК

11. Цэцэнс майнинг ХХК

12. Скайлэнд энержи ХХК

Эдгээр компаниудаас “Вояжер минерал ресурсес” ХХК-ийг маргааш дуудан мэдээлэл сонсохоор болж хойшлуулжээ. Нотлох баримт шинжлэн судлах сонсголыг даргалж буй УИХ -ын гишүүн Н.Энхбаяр одоо ажиллаж буй Хөгжлийн банкны удирдлагууд нийт албан хаагчдадаа хяналт шалгалтын ажилд саад учруулахгүй байх, холбогдох баримт мэдээллийг нээлттэй гаргаж өгөхийг дахин анхааруулав. Сонсголд дуудагдсан “Вояжер минерал ресурсес” ХХК-ийн нээлттэй мэдээлэл байхгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон учир эх нотлох баримт буюу цаасан нотлох баримтаар шалгалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлага гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...