Saturday, August 15, 2026

Ардын жүжигчин Н.Жанцанноров ШУ-ы докторын зэрэг хамгаална

Date:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, СУИС-ийн тэргүүлэх профессор Нацагийн Жанцанноров “Монголын орчин цагийн хөгжмийн онолын үндсэн асуудлууд” сэдвээр Урлаг судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалахаар болжээ. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны хоёрдугаар сарын 17-ны 10.00 цагаас ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын Их танхимд эхлэх юм байна.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров 2008 онд СУИС-ийн эрдмийн зөвлөлд “Монгол хөгжмийн эгшиг сэтгэлгээний онолын утга тайлал” сэдвээр соёл урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Тухайн үед түүний энэхүү судалгааг “Шинжлэх ухааны докторын ажил хийчихсэн байна” хэмээн өндөр үнэлж байжээ. Ардын жүжигчин Н.Жанцанноровын эрдмийн ажлын гол утга нь монголчууд хөгжмийн бие даасан сэтгэлгээтэй ард түмэн гэдгийг нотолсонд байв. Харин тэрбээр энэ удаа шинжлэх ухааны докторын зэрэг горилсон судалгаандаа Монголын орчин цагийн хөгжмийн онолын үндсэн асуудлуудыг онцлон авч үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...