Saturday, November 23, 2024

Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж, иргэдэд мэдэгдэл хүргүүлжээ

Date:

Хүүхдийн мөнгө болон улсын бүртгэл дэх мэдээлэл зөрсөн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан и-халамж систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал гарч ирж иргэдийг бухимдууллаа. Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрч байна. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирж байна. Өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшинд мэдээлийн өөрчлөлтийг цаг тухайд нь хийдэггүй, мэдээллийг цаг тухайд нь шинэчилдэггүйгээс болж давхардал зөрүү үүсэж, алдаа гарч байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгө бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэсэн төрийн зургаан байгууллага мэдээллээ хоорондоо хангалттай солилцдоггүй, уялдаа муутй, мэдээллийн давхцал зэргээс хамаарч уг асуудал үүсээд байна. Эдгээр алдаа дутагдлаас болж олон нийтийг бухимдуулсандаа Засгийн газар хүлцэл өчиж байна.

Монгол Улс анх удаа төр өөрт байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ юм.    

Өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд асуудал үүсэж эхэлсэн учир гарсан алдаануудыг арилгаж, цаашид цахимжих ажлыг улам бүр шинэчлэх болно. Системд “Та хүүхдийн мөнгөө авна” илэрч гарсан өрхийн хүүхдийн мөн ямар ч асуудалгүйгээр олгогдоно. Харин байр, орон сууц, автомашины давхардлаас үүдэн өндөр орлоготой болж харагдааж байгаа, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх ойлголт төрсөн иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногт багтаан зохион байгуулахаар зорин ажиллана. Энэ хугацаанд төр иргэдтэйгээ хамтран ажиллах мэдээллийн санг шинэчлэхэд анхан, дунд шатны бүртгэлийн байгууллагууд идэвхтэй, эрчимтэй ажиллана.

Ингэснээр хүүхдийн мөнгө авах ёстой айл өрхийн хүүхдийг хүүхдийн мөнгөнд бүрэн хамруулахын төлөө ажиллаж, хийдлийг арилгана. Иргэдийг тайван байж Өрхийн бүртгэлийн мэдээллийн санг шинэчлэхэд иргэдийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Мэдээлэл зөрүүтэй бол шалгуулах хүсэлтээ цахимаар гаргаж болно” хэмээв.

Н.Учрал: Өрхийн мэдээллийг сайжруулж, шинэчлэх хэрэгтэй

Иргэдийн бүртгэлд алдаа гарсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэлдээ “Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлээд ажиллаж байхдаа сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар өнөөдөр хэрэглэж буй системүүдээ хуульчилж өгсөн. И-Монголиа бол төрийн мэдээллийн үндсэн систем. Таны мэдээллийг төр ашигласан гэдэг мэдээлэл ирж байгаа нь том дэвшил. Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Харин мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье. Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан. Бид И-Халамж, И-Монголиа дээр хүн ажиллаж боловсруулаагүй. Кодлоод түүнийх нь тусламжтайгаар автоматаар төрд байгаа мэдээллийг авч байна. Өнгөрсөн хугацаанд яамнаас системийн интеграцыг сайжруулах талаар ярилцаж байна. Таван хаягтай байгаа асуудал бол мэдээлэл солилцоо муу байгаагийн жишээ. Цаашдаа мэдээллийн интеграцыг хийх талаар анхаарч ажиллана. ХУР системийг клауд болгох талаар ажиллаж байна. Ердийн үед ажлын өдөр и-монголиа дээр 17 мянган хандалт байдаг. Өчигдөр нэг дор 300 мянган хандалт орж ирсэн. Ердийн ачааллаас 10-20 дахин нэмэгдсэн нь системд ачаалал болж гацсанд хүлцэл өчье. хэрэв клауд болгочихвол ачаалал даах чадвартай болно. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна. Иргэдийн тусламжтайгаар өрхийн мэдээллийг сайжруулж мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэх хэрэгтэй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...