Monday, June 9, 2025

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтад оролцов

Date:

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас 2023 оны 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж буй “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтын “Өмнөдийн дуу хоолой: Хүн төвтэй хөгжил” сэдэвт өндөр түвшний нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгаар оролцож, үг хэлэв. “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтаар дэлхий дахинд нүүрлээд буй геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн уналт, инфляцын өсөлт, эрчим хүч болон хүнсний хомсдол, байгаль цаг уурын өөрчлөлт зэрэг хөгжлийн сорилтуудыг даван туулахад Өмнөдийн Ертөнцийн буюу хөгжиж буй орнуудад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх оновчтой санал, санаачилгыг нэгтэн дэлхий нийтийн анхааралд хүргэж, Их 20-ийн түвшинд хэлэлцүүлэхийг зорьж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ манай оюун санааны хөрш, Стратегийн түнш Бүгд Найрамдах Энэтхэг Улс Их 20-ийн бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргээд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын эрх ашиг, дуу хоолойг Их 20-ийн бүлэгт хүргэх зорилгоор “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтыг санаачлан зохион байгуулж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2022 онд эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар товч мэдээлэл хийгээд Засгийн газар 2023 оныг эдийн засгийн өсөлтөд чиглүүлэхээр зорин ажиллаж буйг танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтуудаа сэргээж, коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог Тавантолгойн орд, зэс, алтны нөөцөөрөө дэлхийд тавд ордог Оюу Толгойн ордоос олборлож буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгааг мэдээлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Хөгжиж буй орнуудын 77-гийн Бүлгийн сайд нар улс хоорондын тэнцвэргүй харилцаа, эдийн засаг, дэд бүтцийн тэгш бус байдлыг арилгах зорилгоор олон улсын эдийн засгийн бүтэц, тогтолцоог шинэчлэх шаардлагатай хэмээн санал нэгдсэнийг онцлон тэмдэглээд Монгол Улсын нэгэн адил Далайд гарцгүй хөгжиж буй нийт 32 улсууд бүгд Өмнөд Ертөнцөд харъяалагдаж байгаа тул эдгээр бүлэг орнуудын дамжин өнгөрөх тээврийн дэд бүтцийг сайжруулах, олон улсын өртгийн сүлжээнд нэгдэх нөхцлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих саналыг Их 20-ийн гишүүн орнууд, хөрөнгө оруулагчид болон олон улсын санхүү эдийн засгийн байгууллагуудад илэрхийлэхийг Их 20-ын бүлгийг даргалагч Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигоос хүсэв.

“Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтын нээлтийн хуралдааныг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди даргалсан бөгөөд хоёр өдрийн турш цахим хэлбэрээр нийт 10 салбар хуралдаан зохион байгуулагдана. Нээлтийн хуралдаанд Гайана, Вьетнам, Мозамбик, Сенегал, Узбекистан Улсын Ерөнхийлөгч, Монгол, Бангладеш, Камбож, Тайланд, Папуа Шинэ Гвиней Улсын Ерөнхий сайд нар оролцов.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...