Monday, June 9, 2025

Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийдэж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

Date:

Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан и-халамж систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал гарч, иргэдийг бухимдуулж байна. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирээд байна.  Өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа болсныг хүлээн зөвшөөрч байна.
Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа
–       Нийгмийн даатгалын ерөнхий газар
–       Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар
–       Авто тээврийн үндэсний төв
–       Үндэсний статистикийн хороо
–       Улсын бүртгэлийн ерөнхий газар
–       Татварын ерөнхий газар  гэсэн төрийн  зургаан байгууллага нь мэдээллээ хоорондоо хангалттай солилцдоггүй, уялдаа муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч ийм асуудал  үүсээд байна.  Иймд эдгээр алдаа дутагдлаас үүдэж олон нийтийг бухимдуулсанд Засгийн газар хүлцэл өчье гэлээ.  
Монгол Улс анх удаа төрд байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэл дээр асуудал үүсэж эхэлсэн учраас гарсан алдаануудыг арилгаж, цаашид цахимжих ажлаа улам шинэчлэн ажиллах болно гэдгийг тэрбээр онцоллоо.
Системд хүүхдийн мөнгө авна гэсэн өрхүүд мөнгө нь ямар нэгэн асуудалгүй орно. Харин байр, орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэж өндөр орлоготой болж харагдаад хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.
Харин иргэдийг шилжилт хөдөлгөөн болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллээ нягтлахыг хүслээ.
“Мэдээллийн давхардлыг цэгцлэхээр Хүүхдийн мөнгө авах 91 хувь тодорхой болно. Төсөв хөрөнгө хангалттай байгаа” гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. 
Мөн энэ асуудлаар өдөр бүр 11 цагаас мэдээлэл хийж байхаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...