Wednesday, September 16, 2026

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

Date:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр “Олон Улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн /а/ хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай”, “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай”  хуулийн төслийг тус тус УИХ-д өргөн барилаа. Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсон юм.

Энэ хугацаанд байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудитад хамрагдах зэргээр гишүүний үүргээ биелүүлж, олон улсад агаарын тээвэр, агаарын навигацийн үйл ажиллагаагаа өргөжүүлж ирсэн билээ.  Монгол Улс энэхүү протоколд нэгдэн орсноор агаарын навигацийн комиссыг өргөжүүлэх болон зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх олон улсын санаачилгад хувь нэмрээ оруулж, олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, мэргэшсэн хүний нөөцийг комиссын бүрэлдэхүүнд ажиллуулах, зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломжтой болно.

Тус протоколд нэгдсэнээр улсын төсвөөс аливаа нэмэлт зардал шаардахгүй, шинээр хууль боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсэхгүй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялгийн өгөөжийг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг хурдасгах “Mining Week – Mine Pro 2026”

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрдэс...

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны...

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Есдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан...