Monday, November 25, 2024

Авлигын “мөсөн уул” хайлж эхэллээ

Date:

Авлига бол мөсөн уултай адилхан. Гуравны нэг нь, магадгүй түүнээс ч бага хэсэг, орой нь л ил харагддаг. Бусад хэсэг нь далайн гүнд нуугдмал. Авлигын мөсөн уулыг мөргөж сүйрсэн хэчнээн олон “Титаник” хөлөг онгоц буюу улс орон, засгийн газар байгааг тоолох аргагүй. Монгол Улс ч авлигын мөсөн уулд тулж зогсчихоод байгаа хөлөг онгоцтой адил байна. Энэ мөсөн уулыг бут цохин хага зүсэх зориг, эрмэлзэл өнөөгийн Засгийн газарт байгаа нь өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас нь харагдаж байгаа. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч авлигатай эвлэршгүй, хатуу тэмцэнэ гэдгээ удаа дараа ойлгомжтой хэлсэн. Өчигдөр УИХ-ын чуулган дээр ч энэ байр сууриа дахин нотлов. Тэрбээр,

“Орлогоосоо хэтэрсэн тансаг хэрэглээтэй, хувийн хэвшлээс хэт өндөр орлоготой, орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчидтай Засгийн газар хатуу тэмцэнэ. Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж тодорхой хугацаа өгнө. Тодорхой хугацааны дараа авлигаар хөлжсөн хэт өндөр хэрэглээтэй төрийн албан хаагчдад хяналт тавьж эхэлнэ. Нийтэд зарлана. Газар олголтыг цахимжуулна. Нүүрсний дараа төмөр замын компаниудад Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Тээвэр, логистик, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай. Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй. Байгаль орчны яамны газар зардаг нөхдүүд болгоомжтой байгаарай. Үүний цаана байгаа улстөрчдийн нэрсийг зарлаж магадгүй. Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлэхэд ББСБ-уудаа больцгоо. Бүгдийг нь зарлана. УИХ, Засгийн газрын гишүүд энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүд дэмжиж баталж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэлээ.

Юутай ч авлигатай хийх тэмцэл эрчимжлээ. Хөгжлийн банкны, нүүрсний гэх мэт хэргүүдийг өнгөрсөн онд илрүүлж, хариуцлага тооцож эхлээд байгаа. Ерөнхий сайдын хэлсэнчлэн авлигын сүлжээ, хэлхээ бүхий төрийн алба, тодорхой салбаруудын булхай, луйврыг илрүүлж, хатуу хариуцлага тооцож чадах юм бол энэ бүх далд эдийн засаг төрийн албан хаагчдын цалинг нэмэх шатлалын мерит зарчим болж очно. Эдийн засаг эрүүлжинэ. Орлогын тэгж бус байдал арилна. Нийгэмд шударга ёс тогтоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...