Friday, June 19, 2026

УИХ шинэ оны эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Date:

“E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно.

УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан. Энэ дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сард хэлэлцэх асуудлыг тогтоох тухай” захирамжид нийт 11 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. Ирэх нэгдүгээр сард Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн төслүүдийг хамгийн түрүүнд хэлэлцэн батлахаар эрэмбэлжээ. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оны Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн төслүүдийг өргөн бариад байгаа юм. Уг хуулийн төсөлд,

  • Нэгдүгээрт, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно.
  • Хоёрдугаарт, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно.
  • Гуравдугаарт, агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авна гэсэн шинэлэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Ман аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгосон бөгөөд төрөөс аялал жуулчлалыг дэмжих чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулахаар тусгажээ. Аялал жуулчлалын сангийн эх үүсвэрийг казино, бооцоот морин уралдааны татварын орлого болон олон улсын нислэгийн зорчигчоос хураан авах аялал жуулчлалын төлбөрийн орлого, агаарын навигацийн үйлчилгээнээс улсын төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хувь, жуулчинд олгох татварын буцаан олголтын тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлэх ба сангийн хөрөнгийг агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэхэд зарцуулахаар зохицуулсан байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Нийцэл, дүрэм, стандартын нэгжийн захирал...

Володимир Зеленський: Украин шатаж байгаа бол танай Москва ч шатна

Пүрэв гарагт Украины Зэвсэгт хүчин сүүлийн хоёр жилийн хугацаанд...

Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт...

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг...