Tuesday, May 12, 2026

Умайн хүзүүний хавдрын тархалт манай улсын 18-23 насны охидын дунд 39.5 хувь буюу өндөр байна

Date:

“Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллагаас 2012 онд вакцин хийлгэсэн охидыг дагаж судалсан. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээс хойш таван жилийн дараах үр дүнг 2017 онд судалсан гэсэн үг. Тухайн үед хүмүүсийн гол айж байсан зүйл болох “Вакцин охидыг үргүй болгох эрсдэл бий юу?” гэдэг асуултад хариулт өгөхийг зорьсон.

Судалгаанд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг ижил насных нь эмэгтэйчүүдтэй харьцуулж үзэхэд жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн ялгаа байгаагүй. Харин хүний папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжийн тархалт вакцинд хамрагдсан хүн амын дунд 10 дахин буурсан үзүүлэлттэй байсан. Таван жилийн дараах үр дүнг харахад ХПВ-ийн хавдар үүсгэдэг хэв шинжүүд вакцин хийлгэсэн охидод байхгүй болсон бол харин вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдэд 10 дахин өндөр байсан.

Тодруулбал, 18-23 насны эмэгтэйчүүдийн дунд хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХПВ-ийн хэв шинжийн тархалт 39.5 хувь буюу маш өндөр байсан. Дэлхийн дундаж үзүүлэлтээр хүн амын дунд тархалт 11 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсад энэ вирусийн тархалт маш өндөр байгаа нь олон жилийн дараа умайн хүзүүний хавдраар өвдөх эрсдэл өндөр байгааг харуулж байна. Вакцин хийхгүй тохиолдолд энэ вирусийн тархалт буурахгүй. Тиймээс дараагийн 10 жилд хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавдар буурахгүй. Бидний гол хийх арга хэмжээ бол эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг сайжруулах. Нөгөө талаас хүн амын дунд вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх нь үндсэн сэргийлэх арга юм. Хэрвээ боломж бололцоо нь байдаг бол хөвгүүддээ ч энэ вакциныг хийж, ХПВ-ээр үүсгэгддэг хавдраас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Мөнгөн хазаарын чимээ” наадамд Т.Пүрэвжаргал түрүүллээ

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын...

Вадим Розенштейн: Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг WR Chess багтаа угтан авч байгаадаа баяртай байна

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч. Тэрбээр...

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмонг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонголоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо....

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 08-ны...