Умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь умайн хүзүүний дотор ханын эсүүд хэвийн бусаар ихсэх юм. Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 80% орчим нь хавтгай эсийн хорт хавдар байдаг. Булчирхайлаг эсээс үүсэлтэй умайн хүзүүний хорт хавдар цөөн тохиолддог, дээд хэсэгт үүсч эхэлдэг учраас оношлоход илүү хэцүү байдаг.
Умайн хүзүүний хорт хавдрын үед илрэх шинж тэмдэг
Умайн хүзүүний эсийн эхэн үеийн өөрчлөлтийн үед шинж тэмдэг илрэх нь бага байдаг. хэрэв умайн хүзүүний хорт хавдрын эхэн үед эсүүд өөрчлөгдөн, өвчин даамжирвал дараах шинж тэмдгүүд зонхилон илэрнэ:
- Сарын тэмдгийн мөчлөг хооронд цус алдах
- Сарын тэмдгийн мөчлөгийн үед ердийн үеийнхээс олон хоног, их хэмжээгээр цус гарах
- Бэлгийн харьцаанд орсоны дараа цус гарах
- Бэлгийн хавьталд орох үед өвдөх
- Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
- Цэвэршилтийн дараах үед үтрээнээс цус гарах
- Шалтгаангүйгээр ядрах
- Хөлөөр хавагнах буюу хөл хөөх
- Ууц нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан
Умайн хүзүүний хорт хавдрын бараг бүх тохиолдол нь хүний паппилома вирусын /HPV/ өндөр эрсдэлтэй зарим хэв шинжийн байнгын халдвараас үүсдэг: энэ нь умайн хүзүүний хорт хавдрын хамгийн том эрсдэл хүчин зүйл юм. Умайн хүзүүний хорт хавдрын бусад гол эрсдэлт хүчин зүйлд тамхи багтана.
10 эмэгтэй тутмын ойролцоогоор 8 нь амьдралынхаа явцад бэлгийн замын HPV халдвар авсан байдаг. HPV-ын халдвартай ихэнх эмэгтэйчүүд хэзээ ч умайн хүзүүний хорт хавдраар өвддөггүй ба зөвхөн HPV зарим цөөн хэдэн төрөл нь л умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг.
Эмэгтэйчүүдэд диэтилстилбестерол (эмэгтэй хүний эстроген дааврын зохиомол хэлбэр) умайд илэрхэд умайн хүзүүний хорт хавдрын эрсдэл ихсэж байдаг.
Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлт
ПАП наац
Умайн хүзүүний эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөрт бэлгийн харилцаанд орж болох 18-70 насны бүх эмэгтэйчүүдэд тогтмол Пап сорил өгөхийг зөвлөдөг. Эмэгтэйчүүдэд Пап сорилыг 18-20 наснаас эхлэн 1-2 жил тутам эсвэл бэлгийн харилцаанд орсоны дараа тогтмол өгч эхлэх шаардлагатай.
HPV сорил
2017 оны 5 дугаар сарын байдлаар Пап сорил нь HPV-н сорилоор солигдох ба 27-74 насны эмэгтэйчүүдийг 5 жил тутамд хамруулна. Энэ нь умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх үндэсний хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Умайн хүзүүний хорт хавдрын оношлогоо
Умайн хүзүүний хорт хавдрыг оношлох энгийн шинжилгээнд дараах шинжилгээнүүд хамаарна:
Үтрээг дурандах
Дурангаар умайн хүзүүний хаана хэвийн бус эсүүд байрлаж байна, юутай төстэй байгааг нь тогтооно. Эмч толийг үтрээ рүү оруулаад үтрээ болон умайн хүзүүний талбайг томруулж дурандана. Таны бие рүү гүн оруулахгүй.
Эдийн шинжилгээ, шаантаг хэлбэрээр эдийн шинжилгээ авах буюу том дэгээгээр өөрчлөлттэй хэсгээс тайрах
Эмч умайн хүзүүний гадаргуугаас бага хэмжээний эд авч, лабораторит микроскопиор шинжлүүлэхээр илгээнэ. Эдийн шинжилгээг үтрээ дурандахдаа авч болно.