Friday, September 5, 2025

Папиллома вирусийн асуудлаар уулзалт зохион байгуулав

Date:

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ҮҮСГЭГЧ ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ПОЛИМЕРАЗЫН ГИНЖИН УРВАЛЫН ШИНЖИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол хавдарын өвчлөл, түүний дотор эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээ, үзлэгээр сэргийлэх бүрэн боломжтой нь умайн хүзүүний хорт хавдар билээ. Уг асуудлаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр ахлан Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга, Халдварт бус өвчний хэлсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд болон Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ/ХАС, ДЭМБ-ууд оролцсон зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг 100,000 эмэгтэйд 4 тохиолдол болгох зорилтыг дэвшүүлсэн. Манай орны хувьд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 100,000 хүн амд 29.7 тохиолдол, нас баралт 100,000 хүн амд 9.0 тохиолдол байгаа нь бүс дотроо хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Өнөөдрийн хурлыг зохион байгуулж байгаа гол зорилго нь олон улсын жишгээр умайн хүзүүний хорт хавдарыг үүсгэгч гол хүчин зүйл болох хүний папиллома вирусийн хэвш инжүүдийг илрүүлэх оношлогооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар санал солилцох явдал юм. ХСҮТ манлайлан оношлогооны дэвшилтэт технологийг ашиглан зөвхөн нийслэл хотын хүн амыг илрүүлэг шинжилгээнд оролцуулах бус хөдөө орон нутгийн иргэдээ бүрэн хамруулахын тулд 21 аймгаас HPV сорьц тээвэрлэх боломж байгаа гэдгийг хэллээ.

Ийнхүү цаашид ХПВ-ийн халдварыг хамгийн найдвартай шилдэг анализатор, урвалж оношлуураар үнэн зөв илрүүлж, хавдарын өвчлөлийг бууруулах Засгийн газрын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх боломж байнаа гэж харж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр...

Электрон тамхи нь цахилгаан барааны бүлэгт багтдаг, онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн гэжээ

Гаалийн ерөнхий газраас электрон тамхины талаар хэвлэлд гарсан мэдээлэлтэй...

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт болно

БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалт...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард...