Monday, June 9, 2025

Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

Date:

Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа.
Шинэ сэргэлтийн бодлогын  нийслэл Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Засгийн газраас татварын бодлогын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж буй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, шинэ автобусны тоог нэмэгдүүлж үйлчилгээнд оруулах арга хэмжээг татварын бодлогоор дэмжиж Улсын Их Хурлаас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдсан.
Эдгээр хуульд заасан татвараас чөлөөлөгдөх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн хурлаар хэлэлцэн баталжээ.
Тогтоолын төслөөр Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8702.10.10, 8702.20.10, 8702.30.10, 8702.40.10, 8702.90.10 ангиллын код бүхий 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг хамруулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас...

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Зам, тээврийн яаманд өнөөдөр (2025.06.09) Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын...

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...