Thursday, November 21, 2024

Цас, мөс, сүрлээр барьсан төөрдөг байшингууд

Date:

Төөрдөг байшин хүүхэд багачууд төдийгүй томчуудын сонирхлыг татдаг. Тиймээс дэлхийн улс орнууд төөрдөг байшинг янз бүрийн материалаар барьж, хэмжээний хувьд мөн дээд амжилт тогтоохын төлөө өрсөлдөж иржэ. Цар тахлын өмнөхөн буюу 2019 онд Канадын баруун нутагт амьдардаг фермер хосууд болох Клинт болон Энжи Массе нар цасаар аварга том төөрдөг байшин бүтээсэн нь дэлхийн хамгийн том ийм байгууламжид тооцогдож, Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдэж байв. Тэд 2789 м.кв талбай эзлэх энэхүү төөрдөг байшинг бүтээн босгох ажлаа бүтэн жилийн өмнөөс эхэлж хэдэн арван мянган доллар зарцуулжээ. Төөрдөг байшинг барихад 370 машин цас орсон байна. Төөрдөг байшингийнхаа бүтэц, дизайныг гаргахын тулд компьютерын программ ашиглаж тооцоо хийжээ. Клинт болон Энжи Массе нарын бүтээсэн цасан төөрдөг байшингаас гарч чадсан дундаж хугацаа 30-45 минут байсан гэнэ.

Канад хосуудын барьсан, Гиннест бүртгэгдсэн цасан төөрдөг байшин.

Мөн Польшийн Закопане хотын ойролцоох амралтын газар, цанын баазад дээрхээс дутахааргүй том төөрдөг байшинг мөн цасаар урлан босгожээ. 2021 оны хоёрдугаар сард уг төөрдөг байшинг барьжээ. Уг төөрдөг байшин 2000 гаруй метр квадрат талбайг эзлэх бөгөөд мөн л компьютер график ашиглан зураг төслийг нь гаргажээ. Польшууд уг төөрдөг байшингаа дэлхийн дээд амжилт эвдэнэ гэж тооцоолж барьжээ. Закопане хотын цанын баазад төөрдөг байшингаас гадна цайз, гулсуур, уран баримал зэрэг бүх зүйлийг цасаар урлах төсөл хэрэгжүүлсэн юм байна.

Польшийн Закопоне хотын цасан төөрдөг байшин.

Цас их унадаг улс орнуудад ийнхүү байгалийн бүтээлээр төөрдөг байшин урласан бол БНХАУ-д “гарын доорх материалаар” төөрдөг байшин урласан тохиолдол бий. 2017 онд тус улсын Жянсү мужид жуулчид тутаргын сүрэл ашиглан төөрдөг байшин бүтээжээ. Ургац хураалтын улирлыг өөрийн биеэр мэдрэхийг хүссэн жуулчид тус төөрдөг байшинг барьсан байна. Өвөрмөц үзэмж бүхий уг төөрдөг байшинг зорих жуулчдын тоо санаанд оромгүй нэмэгдсэн байна.

БНХАУ-ын Жансү мужийн тутаргын сүрлэн төөрдөг байшин

АНУ-ын Нью-Йорк мужийн Буффало хотод дэлхийн хамгийн том мөсөн төөрдөг байшинг барьжээ. Тус хотод Buffalo Powder Keg Festival нэртэй фестивалийг жил бүр зохион байгуулдаг аж. 2010 оны хоёрдугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд болж өнгөрсөн ээлжит фестивалийн үеэр дэлхийн хамгийн том мөсөн төөрдөг байшинг босгосон байна. Тус бүр нь 136 кг жинтэй 2100 ширхэг дөрвөлжин мөсөөр баригдсан энэ асар том мөсөн төөрдөг байшин дэлхийн хамгийн том мөсөн төөрдөг байшин гэсэн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Төв хэсэгтээ одос үхрийг дүрсэлж, хөх улаан өнгийн гэрлээр чимэглэсэн уг төөрдөг байшин 2516 метр хавтгай дөрвөлжин талбайг эзэлж байсан аж.

АНУ-ын Буффало хот дахь дэлхийн хамгийн том мөсөн төөрдөг байшин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...