Thursday, November 21, 2024

Ц.Эрдэмбилэг: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээнд 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулсан

Date:

“Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг өчигдөр Дархан-Уул аймагт “Тэгш байдлыг хангая!, хүн бүр оролцъё!” уриан дор тэмдэглэж өнгөрүүлсэн.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ХДХВ/ДОХ-той тэмцэхэд салбар, олон нийтийн хоорондын уядлаа холбоо чухал байна гэдгийг онцолсон юм.

Тэрээр “ХДХВ/ДОХ-д анхаарал хандуулах дэлхийн өдрийг “Тэгш байдлыг хангая, хүн бүр оролцъё” уриан дор Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Эрүүл мэндийн салбар дангаараа ХДХВ/ДОХ-той тэмцээд үр дүнд төдийлөн хүрэхгүй. Харин бусад салбар, олон нийтийн оролцоог хангаж байж халдварт өвчнөөс бид сэргийлж чадна.  Орон нутгийн засаг, захиргааны байгууллагууд жил бүр халдварт өвчинтэй тэмцэхэд тодорхой хэмжээний төсвийг гаргах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулж байгаа хөрөнгийн 60 орчим хувийг гадны донор байгууллагууд гаргаж байна. Энэ санхүүжилт зогсоход хүрвэл бид халдварт өвчинтэй тэмцэх аргаа боловсруулсан байх хэрэгтэй. Өнөөдрийн хуралд дөрвөн аймгийн эмч, мэргэжилтнүүд оролцож энэ асуудлыг мөн хөндлөө.
2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээг орон даяар зохион байгуулж байна. Энэ үзлэг оношилгоонд 18-45 насныхны дунд  ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулж өгсөн. Тиймээс ард иргэдийг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.

ХДХВ/ДОХ-аас сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороог Эрүүл мэндийн сайд С.Энхболд ахалж ажилладаг бөгөөд тус хорооны шийдвэрээр БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулган 11 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан  юм.

Глобал сангийн дэмжлэгтэй төслийн зохицуулагч М.Сэргэлэн: 
Глобал сан нь иргэний нийгмийн байгууллагуудыг төслийн үйл ажиллагаанд оролцуулж, эрсдэлт бүлгийн хүн амд хүрч ажиллах  зарчмыг баримталж ажилладаг бөгөөд Монгол Улсад 2003 оноос эхлэн ДОХ-ын найман төсөлд нийт 27 сая ам.долларыг зарцуулаад байна. Төслийн үр дүнд ХДХВ/ДОХ-ыг бага түвшинд барьж, жилд ойролцоогоор 3000 орчим эрсдэлт бүлгийн иргэнийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамруулж байна. Үүнээс гадна бэлгийн замаар дамжин халдварлах өвчний эмчилгээг ТББ-тай хамтран хийж, ХӨСҮТ-рүү илгээх замаар хамтран ажиллаж байна.

Энэ хугацаанд ХӨСҮТ-д ХДХВ/ДОХ-той 19 эх хянагдаж, 31 хүүхэд төрсөн. Бүх хүүхэд ХДХВ/ДОХ-ын халдвар аваагүй

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам:
ХДХВ/ДОХ Монгол Улсад бүртгэгдээд 30 жил болсон байна. Энэ хугацаанд ХӨСҮТ-д ХДХВ/ДОХ-той 19 эх хянагдаж, 31 хүүхэд төрсөн. Бүх хүүхэд ХДХВ/ДОХ-ын халдвар аваагүй нь шинжилгээгээр батлагдсан. Монгол Улс ХДХВ/ДОХ-ын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээр “үйл ажиллагаа нь сайн явагдаж байгаа” гэж үнэлэгддэг. Энэ үнэлгээг эхээс урагт дамжих халдвар, эмнэлгийн орчинд цус, цусан бүтээгдэхүүнээр дамжиж халдвар авсан уу гэдэг нь маш том үзүүлэлт болж өгдөг. Энэ 30 жилийн хугацаанд Монгол улсад цус, цусан бүтээгдэхүүнээс болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ХДХВ/ДОХ халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга:
Дархан-Уул аймагт 2003 онд энэ өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс хойш урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсооход бодитой хувь нэмэр оруулсан аймаг болсон. Тухайн үед урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой хийгээгүй бол тохиолдлын тоо өндөр гарах судалгаа гарсан. Манай аймгийн хувьд энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...