Sunday, November 24, 2024

Хөрөнгө оруулагчаа хулхидсан “Штайнколе” ХХК-д хууль үйлчлэх үү, Б.Жаргалсайхан прокурор оо?

Date:

Гадны хөрөнгө оруулагчдыг хохироож,   улмаар  шоронд оруулах, эх  орноосоо хөөж, хөрөнгийг нь дээрэмддэг  улстөр, бизнес,  хууль хүчний бүлэглэл  Монгол Улсад амь бөхтэй оршиж байсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж,  зарим ноцтой мэдээллийг ил болгосон. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулагчдыг хуулийн байгууллагатай хамтран дээрэмдсэн  хэргүүдийн жагсаалтыг олон нийтэд мэдээлж, энэ  асуудалд онцгой анхаарал хандуулахаа мэдэгдсэн юм.

Тэгвэл  Х.Нямбаатар сайдын тэмцээд байгаа эл асуудалтай  яг ижилхэн, хөрөнгө оруулагчаа  17 тэрбумаар хохироосон  Б.Чинбат захиралтай “Штайнколе”  компанийн  хууль бус үйлдлийн тухай баримт байна.

Тодруулбал  Ашигт малтмалын ашиглалт буюу  нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Штайнколе” нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Арвижих энерги” ХХК-тай нүүрс нийлүүлэх гэрээг байгуулж,  1 жилийн хугацаанд нийлүүлэх нүүрсний үнийн дүнтэй  дүйцэх  мөнгийг бүрэн шилжүүлэн авсан ч  нүүрсээ нийлүүлэлгүй луу унжиж алга болжээ. Тус компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далангийн уурхайгаас 2013  оноос эхлэн нүүрс олборлож байгаа аж.

Нүүрс ч үгүй, мөнгө ч үгүй болсон хөрөнгө оруулагч тал гэрээгээр халхавчилсан  залилангийн гэмт хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан боловч илтэд нэг талыг барьж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  Тэр байтугай “Штайнколе” ХХК-ын захирал  Б.Чинбат захирал, нягтлан Д.Ичинхорол нар нь гарын үсэг хуурамчаар үйлдэж, бичиг баримт хуурамчаар  үйлдсэн  үйлдэлдээ эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан шалгуулж байгаа аж.

Энэ мэт  үгсэн хуйвалдсан залилангийн шинжтэй үйлдлүүд  байсаар байхад хэрэгт  нотлох баримтаар оруулалгүй хаасан нь анхаарал татаж байна. Уг хэрэгт  нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл хяналт тавьсан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавихдаа зөвхөн “Штайнколе” ХХК-ийн  талаас авсан тайлбар мэдүүлгээр асуудалд ханджээ.

“Штайнколе” ХХК-ийн захирал Б.Чинбат нь “Цагдаагаар яваад амжихгүй шүү. Миний найз нөхөд хууль хүчний байгууллагад ажилладаг. Та нарыг монголоос  зайлуулна шүү” гэх зэргээр заналхийлдэг  аж.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг  эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарахаа илэрхийлсэн  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,  гэмт хэрэгтэн хуулийн  хариуцлагаас хууль бус аргаар мултарч үлдэхгүй байхад  хяналт тавьж буй  Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан  нар “Штайнколе”  ХХК-ийн хэрэгт хэрхэн хандах нь анхаарал татаж байна. Тэр ч байтугай нэг талыг барьж  шийдвэр гаргасан прокуророо нэмж шалгахад ч гэмгүй юм.

Үргэлжлэл  бий … 

Эх сурвалж: www.ivoice.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...