Sunday, November 24, 2024

“Эрх чөлөөг эрхэмлэнэ” хэмээх уриатай “Open” клуб байгуулагдлаа

Date:

“Эрх чөлөөг эрхэмлэнэ” хэмээх уриатай “Open” клуб байгуулагджээ. Уг клубыг ардчилсан үзэл санааг дэмжигч, эрх чөлөөг эрхэмлэгч шинэ үеийн залуус нэгдэн байгуулсан байна. Тэдний хувьд клубын нээлтээ олон ургальч үзэл санааны индэр болгон “Чөлөө” нэртэйгээр салбар бүрийн сонирхолтой зочдыг урьж, илтгэл, панел хэлэлцүүлэг хослуулсан 200 гаруй оролцогчидтой зохион байгуулжээ.

“Open”клубын залуус клуб байгуулсан тухайгаа хэлэхдээ “Залуучууд, бидэнд эмзэглэл байсан.Эмзэглээд хараад суух уу гэсэн асуулт байсан. Залуу хүн үзэл бодлоо илэрхийлээд шүүхэд дуудагдаж маш их цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирч байхыг харлаа.Ээж аавын энхрийлж өсгөсөн, эх орны ирээдүй бяцхан үрс сургууль, цэцэрлэгтээ, тоглох гэж яваад ирэхгүй байгааг харлаа. Энэ бүх хүндээ, хүүхэддээ ээлгүй байгаа нийгэмдээ эмзэглэж суух бус залуучуудаа сонсъё, тэдэнтэйгээ ярилцъя, хамтдаа ухамсартай, бодит оролцоог бий болгоё” гэж энэ бүгдийг эхлүүлсэн гэлээ.

Тэд цаашид үйл ажиллагаагаа нээлттэйгээр салбар бүрийн төлөөлөл залуучуудыг оролцуулан асуудлыг хэлэлцдэг, шийдэл гаргалгааг олон нийт төдийгүй шийдвэр гаргах түвшний байгууллагад хүргэдэг, үр дүнгийн хойноос тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх юм байна.

Энэ удаагийн нээлтийн арга хэмжээ “Чөлөө” нэрийн дор болсон бөгөөд“Эрх чөлөө-Ардчилал” панел хэлэлцүүлгийн панелистаар иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хүний эрхийн активист Т.Амарзаяа, “Үнэгүй фитнесс”-ийн багш Л.Саруулбат, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй, комедиан Д.Амартүвшин нар оролцож залуучуудын оролцоо, барууны үзэл баримтлал, эрүүл амьдралын хэв маяг гэсэн сонирхолтой агуулгаар ярилцсан байна.

Харин “Эрх чөлөө-Ардчилал” илтгэлийн хэсэгт “МARS-V” төслийн санаачлагч С.Эрдэнэболд “Технологи ба эрх чөлөө”, Б.Ган-Очир “Эдийн засгийн эрх чөлөө”, Л.Ганхөлөг “Эрх чөлөө ба өмч”, “Open”клубын ерөнхий зохицуулагч Б.Батзаяа “Хөгжлийн боломж ба эрх чөлөө”,клубын гишүүн Р.Ням-Очир “Байгалийн баялгийн боловсруулалт ба эдийн засгийн эрх чөлөө” гэсэн агуулгуудаар илтгэл танилцуулж мэдээлэл өгсөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...